Баяр наадмын НАЙМ ХОНОГТ 22 хүн усанд осолдож АМИА АЛДЖЭЭ
2021 оны 7 сарын 19
Энэ жил Ардын хувьсгалын 100 жилийн ой, Үндэсний Их баяр наадмыг өнжихөөр болсон. Гэвч ес хоног үргэлжлэх баяр наадмын амралтаар иргэд нийслэлээс хөдөө орон нутгыг зорих хөдөлгөөн эрс нэмэгдсэн.
Тэгвэл энэ үеэр буюу долдугаар сарын 10-17 өдрүүдэд усанд нийт 38 хүн осолдсон дуудлага Онцгой байдлын ерөнхий газарт ирсэн бөгөөд тэдний 22-ны амь эрсджээ.
Тухайлбал:
- Нийслэлд- 6
- Орон нутагт -16 иргэн гол, нуурын усанд осолдож амь насаа алдсан байна.
Байршил:
- Туул голд- 4
- Хэрлэн голд -3
- Хараа голд- 3
- Эгийн голд- 1 буюу голын усанд нийт 11 хүн живж амиа алдсан байна.
Харин нуурын усанд 5, тогтоол усанд 6 иргэн амь насаа алджээ. Харин усанд осолдож амиа алдсан 4 хүүхэд бүгд орон нутагт нуур, тогтоол усанд тоглож байгаад амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
628924
0 эможи
Зочин
2021-07-19 16:18
Дэндүү гэхэд багадах хэнэггүй улсууд шүү.
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: