“Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргийн гаралт, шийдвэрлэлт, анхаарах асуудал” сэдэвт ЗӨВЛӨГӨӨН боллоо “Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргийн гаралт, шийдвэрлэлт, анхаарах асуудал” сэдэвт ЗӨВЛӨГӨӨН боллоо
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 27, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

“Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргийн гаралт, шийдвэрлэлт, анхаарах асуудал” сэдэвт ЗӨВЛӨГӨӨН боллоо

2021 оны 7 сарын 19

Булган аймагт “Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргийн гаралт, шийдвэрлэлт, анхаарах асуудал” сэдэвт нэгдсэн зөвлөгөөн болжээ.

Энэхүү зөвлөгөөнийг тус аймгийн прокурорын газраас санаачлан зохион байгуулсан бөгөөд нийт 16 сумдын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, Засаг дарга болон Мэргэжлийн хяналтын газар, Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Цагдаагийн газрын Экологийн цагдаагийн алба, Тусгай хамгаалалттай газрын захиргаа, Ойн анги зэрэг байгууллагуудын 40 гаруй эрх бүхий алба хаагчид цахимаар оролцсон байна.

Зөвлөгөөнөөр Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргийн гаралт, түүний шалтгаан нөхцөл аймгийн хэмжээнд ямар байгаа талаар хэлэлцэж, энэ төрлийн гэмт хэрэг, зөрчлийг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх, тэр дундаа Хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийн гаралтыг бууруулах, иргэдийн хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэхэд чиглэсэн арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэхээр болжээ. Мөн мод бэлтгэх зөвшөөрлийг хууль, журмын дагуу олгож, эрх бүхий албан тушаалтнуудын хяналт, ажлын хариуцлагыг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч ажиллахыг алба хаагчдад анхааруулсан байна.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
628940
0 эможи

УЕПГ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up