БНСУ гадаад иргэдийн визний хүчинтэй хугацааг ГУРВАН САР сунгана БНСУ гадаад иргэдийн визний хүчинтэй хугацааг ГУРВАН САР сунгана
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 27, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

БНСУ гадаад иргэдийн визний хүчинтэй хугацааг ГУРВАН САР сунгана

2021 оны 7 сарын 19

Arslan.mn

БНСУ-ын Гадаадын иргэн харьяатын газраас энэ оны долдугаар сарын 19-өөс есдүгээр сарын 30 хооронд визний хүчинтэй хугацаа дуусах цэнхэр паспорттой гадаад иргэдийн визийг автоматаар гурван сар сунгах болсон талаар мэдэгдэл гаргасан байна.

Хамрагдах хүрээ:

  • 2021.07.19-2021.09.30 хооронд визний хүчинтэй хугацаа дуусах хууль ёсоор оршин суугаа гадаад иргэн
  • Долдугаар сарын 19 өдрийн байдлаар БНСУ-д оршин суугаа гадаадын иргэн

Дараах тохиолдолд виз сунгагдахгүй:

  • Нутаг буцах хүсэлтээр түр хугацаагаар виз сунгуулж байгаа, богино хугацааны виз, албадан гарах бичиг авсан
  • E8 , E9, E10, G1, H2 визний төрөл
  • Онлайн болон иммигрэйшнд виз сунгах хүсэлтээ өгсөн байгаа
  • Татвар, эрүүл мэндийн даатгал төлөөгүй
  • Гэмт хэрэгт холбогдсон

Цэнхэр паспорт дээр сунгагдсан тэмдэглэгээ хийгдэхгүй бөгөөд Covid-19-ийн тархалтаас сэргийлж визний хугацаа сунгагдсан эсэхийг зөвхөн онлайнаар шалгах боломжтой гэнэ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
628949
0 эможи

keyboard_arrow_up