СЭРЭМЖЛҮҮЛЭГ: “Нэмэх даатгал“ залилан байж болзошгүйг анхаарууллаа СЭРЭМЖЛҮҮЛЭГ: “Нэмэх даатгал“ залилан байж болзошгүйг анхаарууллаа
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 28, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: “Нэмэх даатгал“ залилан байж болзошгүйг анхаарууллаа

2021 оны 7 сарын 22

Arslan.mn

Цахим орчинд “Нэмэх даатгал” гэх тэтгэврийн даатгалын бүтээгдэхүүнийг олон нийтэд санал болгож, иргэдээс мөнгөн хөрөнгө татан төвлөрүүлж, тодорхой хугацааны дараа хоёр дахин үржүүлж өгнө гэсэн хууран мэхлэлт, залилангийн шинж чанартай үйл ажиллагааг тодорхой нэр бүхий этгээдийн зүгээс зохион байгуулж байж болзошгүйг сэрэмжлүүлж байна гэж Санхүүгийн зохицуулах хорооноос мэдээллээ. 

СЗХ-ноос даатгалын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл аваагүй этгээдтэй даатгалын гэрээ байгуулж, хураамж, шимтгэл, төлбөр төлөх, иргэдээс татсан мөнгөн хөрөнгийг 2 дахин үржүүлж өгөх зэргээр өндөр хүү амласан амлалтад залилуулах эрсдэлтэй бий. Иймд иргэд дээрх төрлийн бүтээгдэхүүн үйлчилгээг авахын өмнө тухайн байгууллагын оноосон нэр, эрхлэх үйл ажиллагаа нь эрх бүхий байгууллагаас олгосон зөвшөөрөлтэй эсэхийг нягталж, учирч болзошгүй эрсдэлээс өөрийгөө хамгаалахыг анхаарууллаа. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
629006
1 эможи

keyboard_arrow_up