БГД ИТХ: “СЭТГЭЛЭЭРЭЭ ЭМЧИЛЬЕ” аяны эмчилгээний багц эзэддээ хүрсээр байна
2021 оны 7 сарын 23
Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нийгмийн хариуцлагын хүрээнд “Сэтгэлээрээ эмчилье” сайн үйлсийн аяныг эхлүүлсэн билээ. Тэгвэл тус аяны хүрээнд дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй иргэн, төр, хувийн хэвшлийн аж ахуй нэгжүүд сэтгэлээрээ нэгдэж мөнгөн хандив болоод үнэ бүхий эм эмчилгээний хэрэгслийн хандив өргөсөөр байгаа аж.
Өнөөдрийн байдлаар ажлын хэсгийн баг хамт олон цугласан мөнгөн хандиваар нийт 80 ширхэг эмчилгээний багцыг Ковид -19 өвчнөөр өвчилсөн дүүргийнхээ зорилтод бүлгийн иргэдэд тарааж, мөн хандиваар цугласан эм эмнэлгийн хэрэгслийг дүүргийн Эрүүл мэндийн төв болон 25 хороодын өрхийн эмнэлгийн төвүүдэд тараасан байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
629028
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: