Замын-Үүд боомтын ариутгалын төхөөрөмжийг туршилтаар ажиллуулж эхэллээ Замын-Үүд боомтын ариутгалын төхөөрөмжийг туршилтаар ажиллуулж эхэллээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 08, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Замын-Үүд боомтын ариутгалын төхөөрөмжийг туршилтаар ажиллуулж эхэллээ

2021 оны 7 сарын 27

Arslan.mn

Замын-Үүд боомтын ариутгалын хаалганы стандартын шаардлага хангалтгүйн улмаас экспорт, импортын ачаа барааны эргэлт саатсан. Засгийн газраас тус боомтын ачаа тээврийн нөхцөл байдлыг сайжруулахаар долдугаар сарын 6-наас түр ажлын хэсэг томилоод байгаа.  

Тэгвэл  томилогдсон ажлын хэсэг Замын-Үүд боомтын экспортын чиглэлд эхний ээлжийн ариутгалын төхөөрөмжийг долдугаар сарын 24-нөөс туршилтын журмаар ажиллуулж эхэлжээ.

Уг төхөөрөмж нь дөрвөн улиралд ажиллах боломжтой, нэг тонн ариутгалын бодисоор 400 автомашиныг ариутгах хүчин чадалтай. 

Замын-Үүд хилийн боомтоор өдөрт 110 автомашин гаргаж байгаа бөгөөд үүнээс 100 автомашин ачаагүй, нүүрстэй 10 автомашин гарч байна. Орох чиглэлд өдөрт ачаатай 100, импортын 50-60 автомашиныг нэвтрүүлж байгаа юм.

Түүнчлэн Замын-Үүд дэх Гаалийн газраас иргэддээ  хүнд сурталгүй үйлчлэх тал дээр анхаарч, санал гомдол хүлээн авч, шуурхай шийдвэрлэх 96361281 гэсэн дугаарыг өдөр бүр 08.00-20.00 цагийн хооронд тогтмол ажиллуулж эхэлсэн. Иргэд энэ утсанд гаалийн байгууллагын ажилчдын хандлага, ёс зүй, санал гомдлоо хэлэхээс гадна хориотой, хязгаарлалттай холбоотой бараа бүтээгдэхүүний мэдээллийг авах юм. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
629185
0 эможи

Зочин
2021-07-28 10:29
өвөл хөлддөг төхөөрөмж гэдгийг мэддэг болов уу
Зочин
2021-07-27 20:07
өмнөхийг н нэг харж харицуулж үзмээр юм шигээ
Замын-Үүд

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up