СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Мал хариулж яваад үерийн усанд урссан 12 настай хүүхдийг эрэн хайж байна
2021 оны 7 сарын 28
Өчигдөр /2021.07.27/ Увс аймгийн Тариалан сумын 3 дугаар багийн “Цалгар” гэдэг газар 15:00 цагийн үед ширүүн усархаг аадар бороо орсноос болж иргэн У 12 настай эмэгтэй мал хариулж явахдаа үерийн усанд урссан тухай дуудлагыг Онцгой байдлын алба хүлээн авчээ.
Тус дуудлагын дагуу онцгой байдлын алба хаагчид болон сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд “Гүрэн хадны-Ам” гэх газраас “Сэртгэрийн-Ам” гэдэг газар хүртэл 20 км-т явганаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 22:30 цагт түр зогсоожээ. Улмаар өнөөдөр /2021.07.25/ 06:00 цагт эрлийн ажиллагааг дахин эхлүүлсэн байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
2
629216
2 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: