Хиймэл нууранд живсэн хүүхдийн цогцсыг олжээ
2021 оны 8 сарын 01
Өмнөговь аймгийн Номгон сумын Дэрсэнэ-Ус багийн Хатавч хөх толгой гэдэг газар долдугаар сарын 30-ны өдөр гурван хүүхэд тоглож байснаас нэг хүүхэд хиймэл нууранд сэлэхээр ороод живсэн тухай дуудлагыг өдрийн 17.25 цагт хүлээн авчээ.
Аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр, унтраах аврах 21 дүгээр анги, аймаг дахь Цагдаагийн газрын алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд мөн өдрийн 18.15 цагт очиж, аймгийн харьяат 14 настай хүүг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 18.40 цагт цогцсыг нь хиймэл нуурын урд эргээс дөрвөн метр, хоёр метрийн гүнээс олж, аймгийн Цагдаагийн газрын ахлах мөрдөгчид шилжүүлж өгсөн байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
2
1
629340
3 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: