Саид Моллаеиг медаль авах үеэр мэндэлсэн хүүд Мөнхмолом хэмээх нэрийг хайрлажээ
2021 оны 8 сарын 06
Өнгөрсөн долдугаар сарын 27-ны өдөр Саид Моллаеи олимпоос мөнгөн медаль хүртсэн билээ. Тэгвэл, түүнийг олимпын медаль хүртэх үед Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Бэлх багт мэндэлсэн хүүд аав, ээж нь "Мөнхмолом" хэмээх нэрийг хайрлажээ.
А.Мөнхмолом айлын дөрөв дэх хүү болж мэндэлсэн бөгөөд түүний гурван ахыг А.Мөнх-Амгалан, А.Мөнх-Эрдэнэ, А.Мөнх-Оргил гэдэг байна.
Мөнхмоломын ээж, аав хоёр хүүгээ эр зориг, шударга хөдөлмөрийн ерөөлийг бэлгэдэж Моллаеи хэмээн өхөөрддөг аж.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
14
63
2
6
1
1
3
629539
90 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: