Энэ оны эхний долоон сарын байдлаар 27 хүүхэд зам тээврийн ослоор амиа алджээ
2021 оны эхний долоон сарын байдлаар хүүхэд өртсөн осол 223 бүртгэгдсэнээс нийслэлд 115, орон нутагт 108 хүүхэд гэмтэж бэртсэн байна. Ослын улмаас 27 хүүхдийн амь хохирсноос нийслэлд долоо, орон нутагт 20 хүүхэд өртсөн тухай Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.
2021 оны наймдугаар сарын 5-ны өдөр Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын төвд нийт 289 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 209 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна. Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас нийслэлд хоёр хүн гэмтэж, нэг хүн амиа алджээ. Харин орон нутагт гурван хүн гэмтэж, гурван хүн амиа алдсан байна.
Хүн гэмтсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл:
Нийслэлд:
Гэмтсэн хүн:
Явган зорчигч автомашинд мөргүүлэх хэлбэрээр-3
Ослын хэлбэр:
Унадаг дугуйтай мөргөлдсөн-1
Явган хүний гарцтай газраар зам хөндлөн гарах үедээ автомашинд мөргүүлсэн -1
Явган хүний гарцгүй газраар зам хөндлөн гарах үедээ автомашинд мөргүүлсэн-2
Орон нутагт:
Ослын хэлбэр
Автомашин онхолдох хэлбэрээр-3
Хоёр автомашин мөргөлдөх-1
Мотоцикл-1
Гэмтсэн хүн
Жолооч гэмтсэн-2
Зорчигч гэмтсэн-2
Гудамж замын хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцсон нийт 79 зөрчлийг илрүүлжээ.
Жолооч, зорчигч нар хөдөлгөөнд оролцох үедээ хамгаалах бүс зүүж хэвших, бага насны хүүхдийг зориулалтын суудалд суулган хамгаалах бүсийг зүүлгэн харгалзах хүнтэй хөдөлгөөнд оролцуулж байх, хөдөө орон нутгийн замд зорчихдоо тээврийн хэрэгслийн хурдыг тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүй байх, зайлшгүй зогсолт хийсэн үед зорчих хэсгийг чөлөөлж зогсож, ослын гурвалжныг замын хөдөлгөөний дүрэмд заасны дагуу байршуулах шаардлагатай байгааг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.