Баян-Өлгий аймагт бүртгэгдсэн коронавирусийн халдварын тохиолдол Улаанбаатарынхаас давлаа
Сүүлийн 24 цагийн хугацаанд шинээр илэрсэн коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.
Уг мэдээлэлд тэмдэглэснээр Баян-Өлгий аймагт сүүлийн хоногт бүртгэгдсэн халдварын тоо Улаанбаатар хотынхоос давсан байна.
Тодруулбал, коронавирусийн халдварын тохиолдол нийслэлд 478 бүртгэгдсэн бол Баян-Өлгий аймагт 516 бүртгэгдэж, тус аймаг дахь нийт халдварын тоо 3,606 болжээ.
Энэ тоо нь өнгөрсөн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд бүртгэгдсэн халдварын хамгийн өндөр тоо юм.
Өнөөдрийг хүртлэх хугацаанд хамгийн олон өвчлөл бүртгэгдээд буй Дархан-Уул аймагт шинээр 44 тохиолдол бүртгэгдсэнээр тус аймаг дахь нийт халдварын тоо 5,740 болсон байна. Харин Говь-Сүмбэр, Ховд аймгуудад өнгөрсөн 24 цагийн хугацаанд халдварын шинэ тохиолдол бүртгэгдээгүй байна.