ЗАМЫН-ҮҮД: Тээвэрлэлтийн журам зөрчсөн ААН-үүдийн тээврийн хэрэгслийн эрхийг ЗУРГААН САРААР ХАСЛАА ЗАМЫН-ҮҮД: Тээвэрлэлтийн журам зөрчсөн ААН-үүдийн тээврийн хэрэгслийн эрхийг ЗУРГААН САРААР ХАСЛАА
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 08, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

ЗАМЫН-ҮҮД: Тээвэрлэлтийн журам зөрчсөн ААН-үүдийн тээврийн хэрэгслийн эрхийг ЗУРГААН САРААР ХАСЛАА

2021 оны 8 сарын 09

Arslan.mn

Замын-Үүд дэх Боомтын зөвлөлөөс өдөр бүр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байгаа билээ. Өнөөдөр Авто Тээврийн Үндэсний төвийн Замын-Үүд дэх салбарын дарга Ж.Сүхбаатар жолооч нартай байгуулж буй хариуцлагын гэрээний талаар мэдээлэл өглөө.

Arslan.mn-Өнөөдрийн байдлаар хэдэн жолооч, тээврийн хэрэгсэл хариуцлагын гэрээнд хамрагдаад байна вэ?

-Замын-Үүд суманд үүсээд буй нөхцөл байдалтай холбоотойгоор ачаа тээврийн эргэлтийг нэмэгдүүлэх тал дээр Замын-Үүд дэх Боомтын зөвлөлөөс хэд хэдэн шийдвэрүүдийг гаргаж, ажил хэрэг болгоод явж байна. Энэ сарын 5-ны өдөр тус зөвлөлөөс гаргасан ачаа тээврийн үнийг тогтворжуулах шийдвэрийн дагуу БНХАУ-ын Эрээн хотоос Улаанбаатар хот хүртэл тээвэрлэх ачаа тээвэрлэлтийн үнийн дүнг 10 саяас хэтрүүлэхгүй байх шийдвэр гарч, хэрэгжилтийг хангуулахаар ажиллаж байна.

Үүний хүрээнд наймдугаар сарын 5-ны өдрөөс хойш 700 гаруй жолооч нартай гэрээ байгуулаад байна. Мөн гэрээ байгуулсан 400 гаруй тээврийн хэрэгсэл улсын хилээр нэвтэрсэн.  Замын-Үүд боомтоор нэвтэрсэн тээврийн хэрэгслүүдэд гэрээнийхээ хүрээнд ажилласан эсэх дээр хууль хяналтын байгууллагынхан хяналт, шалгалтыг тогтмол зохион байгуулж байна.

Хариуцлагын гэрээний 6.6-д 10 сая төгрөгөөс хэтрүүлж тээвэрлэлт хийхгүй байх, хэтрүүлж хийсэн тохиолдолд улс хооронд нэвтрэх зөвшөөрлийг тээврийн хэрэгсэл дээр зургаан сар буюу түүнээс дээш хугацаанд  эрхийг нь хязгаарлахаар зааж өгсөн.

Өнөөдрийн байдлаар хилээр нэвтэрсэн 18 тээврийн хэрэгслээс 13 тээврийн хэрэгсэл гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу 10 сая төгрөг дотроо тээвэрлэлтийн үнэ хөлсийг багтааж хийсэн байна. Үлдсэн тавд нь хяналт шалгалтын ажлаа зохион байгуулаад явж байна. Үнийн өсөлттэй холбоотой асуудлаар Замын – Үүд сумын боомтын зөвлөл, эрээн хотын боомтын зөвлөлтэй хамтарч ажлуудаа зохион байгуулж байна. Энэ ажил маань тун үр дүнтэй явж байна. Юун түрүүнд, гэрээний үүргээ биелүүлж, үнийн дүндээ багтааж тээвэрлэлтээ хийж буй жолооч нартаа талархал илэрхийлье.

-Өнөөдрийн байдлаар 10 сая хүртэлх ачаа тээвэр хийх гэрээний хүрээнд зөрчилүүд гарсан уу?

-Энэ хугацаанд мөн алдаа дутагдал гарч байгаа асуудлууд байна. Боомтын зөвлөлийн шийдвэрээр дараах тээврийн хэрэгслүүдийн эрхийг 6 сар буюу түүнээс дээш хугацаагаар цуцалж байна. Үүнд:
  • Монгол Улсын ЗГ-ын хуралдааны тэмдэглэл гарч, улс орны эдийн засагтай холбогдолтой томоохон аж ахуй нэгжүүдийн зарим төрлийн ачаа барааг улсын хилээр оочер дараалал харгалзахгүйгээр гарах эрхийг боомтын зөвлөлд өгсөн. Өнгөрсөн хугацаанд энэ чиглэлээр алдаа дутагдал гаргаж байгаа байгууллагууд байна. Энэ байгууллагуудын тээвэрлэлтийг, гүйцэтгэсэн тээврийн хэрэгслийн улс хооронд зорчих эрхийг 6 сараар хасаж байна. УОК-ын шуурхай штабын 2021 оны долдугаар сарын 26-ны өдрийн 8509 дугаартай албан бичгээр Эрдэнэт үйлдвэрийн ширмэн хаалт ачих нэрийдлээр орж ирсэн 1031 ДГО, 4904 ДГО эдгээр тээврийн хэрэгсэл зарим барилгын материалыг ачиж орж ирсэн зөрчил гарсан. Тэгэхээр энэ хоёр тээврийн хэрэгслийн эрхийг 6 сараар хасаж байна.
  • Мөн Дорноговь аймгийн Замын–Үүд сумын онцгой комисс 2021 оны долдугаар сарын 17-ы өдөр 217-р албан бичгээр авто замын хяналтын цэгт байрлуулах тээврийн хэрэгслийн гадаргуунд ариутгал халдваргүйтэл хийх байгууламжаар дамжиж гарсан тээврийн хэрэгсэл хүнсний нарийн ногоо, барилгын материал  ачсан гэсэн зөрчил гаргасан. Тус 2 тээврийн хэрэгслийн улсын дугаар 0831 ДГО, 4739 ДГО гэсэн байна.
  • Мөн УОК-ын шуурхай штабын 2021 оны долдугаар сарын 21-ний өдөр 8670-р албан бичгээр Эрдэнэт үйлдвэрийн галд тэсвэртэй тоосго оочер дараалалгүй тээвэрлэх хүсэлтээр 2021 оны наймдугаар сарын 01-ний өдөр улсын хилээр нэвтрүүлсэн боловч дурдсан ачаа тээврээр биш хүнсний бүтээгдэхүүн тээвэрлэж ирсэн зөрчил гаргасан учраас 1297 УБИ гэсэн тээврийн хэрэгслийн хилээр нэвтрэх зөвшөөрлийг 6 сарын хугацаагаар боомтын зөвлөлийн шийдвэрийг үндэслэж хасаж буйг мэдэгдье. Тэгэхээр цаашид жолооч жар энэ тал дээр анхаарч ажиллах шаардлагатай. Ямар нэгэн зөрчил  гаргасан тохиолдолд тээврийн хэрэгслийн нэвтрэх зөвшөөрлийг 6 сараар хасна. Мөн эдгээр зөрчил гаргасан жолооч нарыг цаашид шалган, зорчих эсэх дээр зохицуулалт хийж байна.


 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
1
angry an post
6
629611
11 эможи

Бат
2021-08-12 11:33
Хэ хэ өөрсдийгөө хуурсан юм рийгээд байхиймаа Тээврийн хөлс 60000 Юань хнвээрээ Харин нууц байдалд шилжсэн бн Өмнө нь жолооч нар нь тээврийн хөлсөө авдаг байсан бол одоо Хятад хүний дансаар мөнгөө аваад өарсдөа тэндээсээ авдаг болсон бн Энэ бол бүүр аюултай Зүгээр л өдөрт 100 ордог машинаа 200 болго Бүүр 400 болго тэгээд хуучин хэвэнднэ орно
Ulzii
2021-08-12 07:00
Mash zuv shiidver gargasan tur bdag bol tumur nvvree gargaj bj l duraaraa teeveriin vne nemj ard tvmnii nuruun deer hvnd achaa vvrvvlj bgaa nuhdvvdiig zogsooh heregtei Erdene chuluun darga sain ajilj bgaa yum bna daa
Чинбат
2021-08-10 16:39
Хэзээ ч буухгүй монголчууд шуналын тулам болсон зоосон нүдэлсэн улсууд
иргэн
2021-08-10 11:53
иргэний улсын хилээр тээврийн хэрэгсэл жолоодож нэвтрэх эрхийг хэдхэн тохиолдолд хязгаарладаг байгаа шүү.тэр дотор лав танай байгууллагын тухай үсэг ч байхгүй байдаг шүү.
Зочин
2021-08-10 11:00
Зөв арга хэмжээ байна цар тахалын үед хар амиа бодсон шуналтангуудийг хязгаарлах нь зөвөө
zochin
2021-08-10 10:42
монголд тээвэр 10н саяаар явдаг юм байж үлдсэн нэмэгдэл хөлсийг нь хятад нь ав гэж байгаа юм шиг тэнэг юм сэддэг улс шүү юу гэж ч ойлгохоор юм жоохон амьдралтай юм сэдээчээээ малнуудаа
Иргэн
2021-08-10 08:58
Эрээний консулаас байнга хүн байлгаа
Энхамгалан
2021-08-10 08:31
Албан бичгээр машин гаргахаа болиороо. Сүхбаатар ямар их хахууль авч албан бичгээр машин гаргадаг юм. Ханшийг хятадууд тогтоодогийг одоо болтол ойлгохгүй бна уу. Чаддаг юм бол Эрээнд ороод үнээ буулгаач. Машиныхаа квотийг нэмж чадахгүй 2сар худлаа попорлоо. Чадахгүй бол зайлаарай.
зочин
2021-08-10 07:52
хотод юмны үнэ буухгүй бна ш дээ
зочин
2021-08-10 07:52
худлаа
saka
2021-08-10 00:13
Cargonuud ni end irsen hoino ih mungu neheed nemeed avchaad bgaan bishu
Zochin
2021-08-09 23:43
Ardchlal haa bnaa hunii biznesd ingej handaj bolohgui bh nuguu shudraga ursulduunii gazar haa bnaa zasgiin gazar tiim yum bol oron nutgiin teevree 10 say bolgochih chadahu Amarsaihan guai.
Зочин
2021-08-09 23:40
Yag zuv
Зочин
2021-08-09 23:39
Yag zuv
Зочин
2021-08-09 18:30
Hudlaa gej bna shuu baraa urdnii uneeree garna gej bna
zochin
2021-08-09 18:17
Наад мэдээлэл чинь огт худлаа бна лээ шүү! Эрээн дээр цаанаас ирсэн ачааг өөрийн болгож эзэн суугаад өндөр үнэ тээврийн зардал нэхээд ачааг хүргэж өгөхгүй бгаа хятадын дотоодын каргонууд болон Эрээн хотын монголчуудыг луйвардаж амьжиргаагаа залгуулдаг нөхдүүдтэй яаж тэмцэх вэ? Эрээнд суугаа Монголын консул юу хийж бнаа? Ийм л үед ажлаа хийхгүй юм бол консулиар яах вэ буцаан татах хэрэгтэй!
keyboard_arrow_up