Хортой бамбай хоншоорт могой нийслэлд тархсан
Сүүлийн үед нийслэлийн суурьшлын бүсэд бамбай хоншоорт гэх хортой могой ихээр орж ирж байгаа тул иргэдийг сонор сэрэмжтэй болгоомжтой байхыг Нийслэлийн байгаль орчны газраас анхааруулж байсан. Тэгвэл энэ сарын 02-нд могойд хатгуулсан иргэн дөрөв хоногийн дараа буюу энэ сарын 06-нд нас барсан харамсалтай хэрэг гарсан билээ.
Энэ талаар албаныхнаас тодруулахад "Нийслэлийн нутаг дэвсгэрт хоёр зүйлийн могой тархсан байгаа. Бамбай хоншоорт буюу хортой могой мөн рашааны могой. Бамбай хоншоорт могойн хувь Улаанбаатар хотод хаа сайгүй тархсан байгаа. Үерийн ус болон тээврийн хэрэгслээр дамжин орж ирэх тохиолдол нэлээдгүй байна. Тиймээс ард иргэд сонор сэрэмжтэй байх хэрэгтэй." хэмээлээ.
Иргэн та могойд хатгуулсан тохиолдолд нэн яаралтай ойр байрлах эмнэлэгт очих шаардлагатайг анхаарна уу...