Улаанбаатарт 309, орон нутагт 648 иргэн коронавирусийн халдвар авч, гурван хүн нас баржээ
2021 оны 8 сарын 10
Монгол Улсад сүүлийн 24 цагийн хугацаанд коронавируст халдварын нийт 957 тохиолдол шинээр батлагдаж, гурван хүн нас баржээ.
Шинээр илэрсэн тохиолдлууд бүгд дотоодын халдвар байна.
Дотоодод бүртгэгдсэн халдварыг задалж танилцуулбал,
- 309 нь нийслэл хотод,
- 648 нь орон нутагт бүртгэгдсэн байна.
Өчигдөр 1,991 иргэн эдгэрч, эмнэлгийн болон гэрийн ажиглалтаас гарчээ.
Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл
- Хөнгөн – 5,083
- Хүндэвтэр- 2,464
- Хүнд – 783
- Маш хүнд - 155 хүн байгаа аж.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
629645
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: