ЗАМЫН-ҮҮД: 196 иргэн, ААН-ын үйл ажиллагаанд шалгалт хийхэд 85 ААН шаардлага хангаагүй нь тогтоогдсон
Замын-Үүд боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын алба нь Сумын Мэргэжлийн хяналтын тасгийн үндсэн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилгоор тус Суманд үйл ажиллагаа явуулж буй Төрийн болон төрийн бус байгууллага, үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдаа эрхлэгч 290 иргэн, аж ахуй нэг байгууллагуудад Коронавируст халдвар (Ковид-19)-аас урьдчилан сэргийлэх, халдвар хамгааллын дэглэмийг сахин мөрдөж, аюулгүй байдлыг хангаж ажиллах тухай зөвлөмж, мэдэгдэл хүргүүлж, хоёр төрлийн зурагт хуудсыг тухайн обьектод байршуулж ажилласан байна.
Мөн долдугаар сарын 19-23-ны өдрүүдэд Замын-Үүд сумын Мэргэжлийн хяналтын тасагтай хамтран мэдэгдэл хүлээн авсан 196 иргэн, ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаанд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийхэд шаардлага хангасан 111, шаардлага хангаагүй 85 иргэн, аж ахуй нэгж байгууллага үйлдвэрлэл үйлчилгээ эрхэлж байсан. Шаардлага хангаагүй иргэн, аж ахуй нэгж байгууллагад халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, зөрчлийг арилгах талаар зөвлөн туслах үйлчилгээ үзүүлжээ.
2021 оны 8-р сард гүйцэтгэлийн хяналт шалгалт хийхээр төлөвлөн ажиллаж байна.
Эх сурвалж: ЗАМЫН-ҮҮД ДЭХ БООМТЫН ЗӨВЛӨЛ
|