0-3 насны хүүхдээ харж байгаа эцэгт тэтгэмж олгох хүсэлтийг EHALAMJ.MN-ээр дамжуулан авч эхэллээ
2021 оны 8 сарын 10
“Эх, эцэг, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай журам”-ыг шинэчлэн баталснаар 0-3 хүртэлх насны хүүхэд асарч байгаа эцэгт тэтгэмж олгох хууль, эрх зүйн орчин бүрдсэн билээ.
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас тэтгэмжид хамрагдах хүсэлтийг авч эхэлжээ.
0-3 хүртэлх насны хүүхэд асарч байгаа эцэг халамжийн нэгдсэн систем /ehalamj.mn/-ээр дамжуулан цахимаар болон сум хорооны халамжийн мэргэжилтэнд хандаж, тэтгэмжид хамрагдах хүсэлтээ гаргах юм байна.
- Ажил, хөдөлмөр эрхлэхгүйгээр 0-3 хүртэлх насны хүүхдээ асарч байх.
- Хүүхэдтэйгээ оршин суугаа хаягийн нэг бүртгэлтэй байх.
- Хүүхдийн эхтэй гэрлэлтийн баталгаатай байх.
- Хүүхдийн эх 0-3 хүртэлх насны хүүхэд асарсны тэтгэмжид хамрагдаагүй байх шаардлагыг хангасан байж тэтгэмжид хамрагдах ажээ.
Эдгээр шалгуурыг холбогдох байгууллагуудын төрийн мэдээлэл солилцооны системд үндэслэн автоматаар шалгана.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
2
629671
3 эможи
Золзаяа
2024-04-09 10:04
Сайн байна уу? Би 50-тай ээжийн мөнгийг авах гээд хүсэлт гаргаж байна аа.
Золзаяа
2024-04-09 10:02
сайн
Жавзандулам
2023-10-26 14:18
Сайн
enkhsuren
2021-08-13 16:48
ogoh ystoi
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: