Т.ГАНБААТАР: Орон сууцны судалгааг хийснээр төслүүдийн НЭГДСЭН МЭДЭЭЛЛИЙН САН бий болно Т.ГАНБААТАР: Орон сууцны судалгааг хийснээр төслүүдийн НЭГДСЭН МЭДЭЭЛЛИЙН САН бий болно
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 09, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Т.ГАНБААТАР: Орон сууцны судалгааг хийснээр төслүүдийн НЭГДСЭН МЭДЭЭЛЛИЙН САН бий болно

2021 оны 8 сарын 10

"Барилга МН"-ийн зүгээс жил бүр судалгааны баг гарч нийслэл хотод захиалга авч буй орон сууцны төслүүдийн судалгааг хийдэг. Энэ нь төсөл хэрэгжүүлэгч нарт төслөө нэгдсэн санд дэлгэрэнгүй байршуулах, зорилтот хэрэглэгчдэд хүргэх, нөгөөтэйгүүр иргэдэд үнэн бодитой, судалгаатай мэдээлэл болохоос гадна нэгдсэн нэг сангаас Улаанбаатар хотод захиалга авч буй орон сууцны мэдээллийг авах боломжийг бүрдүүлдгээрээ онцлогтой. 

Харин энэ жилийн хувьд "Барилгын хөгжлийн төв" ТӨҮГазартай хамтран уг судалгааны ажлыг зохион байгуулах гэж байна. Иймд тус байгууллагын Нийтийн аж ахуйн хэлтсийн дарга Т.Ганбаатараас зарим зүйлийг тодрууллаа. 

Энэ жилийн хувьд “Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ болон “Барилга МН” хамтран нийслэлд захиалга авч буй орон сууцны судалгааг зохион байгуулахаар болсон байна. Хамтран зохион байгуулж буй зорилго нь юу вэ?  

“Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ болон “Барилга МН” гэх 2 байгууллага нь орон сууцны судалгааг жил бүр тус, тусдаа хийдэг байсан. БХТ-ийн хувьд энэ оны эхний хагас жилийн судалгааг хийж дуусгасан байгаа. 

“Барилга МН”-ийн судалгааны багтай хамтарч энэхүү ажлыг зохион байгуулснаар судалгааны туршлага, ололтоо хуваалцаж хүн хүч, цаг хугацаа хэмнэх, илүү олон төслүүдийг судалгаандаа хамруулах, нэгдсэн мэдээллийн сан үүсгэх зэрэг маш үр дүнтэй ажил болно гэж үзэн хамтран ажиллаж байна. 

Тэгвэл тус судалгааны гол зорилго нь юу вэ? 

Улаанбаатар хотод шинээр хэрэгжиж байгаа нийт орон сууцны төслүүдийн тоо, үнэ болон байршлуудын талаарх нэгдсэн мэдээллийн санг шинэчилж, ипотекийн зээлээр борлуулагдах орон сууцны нийлүүлэлтийг судалж, олон нийтэд хүргэх, орон сууцны эрэлт нийлүүлэлтийн тэнцвэрийг барих бодлогыг хэрэгжүүлэхэд шаардагдах мэдээллийн санд баяжуулалт хийх гэсэн зорилготой судалгаа байгаа юм. 

Судалгаа хэр хугацаатай үргэлжлэх мөн хичнээн баг ямар цар хүрээтэй ажиллахаар төлөвлөж байна?

Улаанбаатар хотын төвийн зургаан дүүрэгт судалгааны 12 баг буюу нэг дүүрэгт 2-3 баг ажиллахаар төлөвлөсөн. Хугацааны хувьд 8-р сарын 11-13- ны өдрүүдэд зохион байгуулж зөвхөн шинэ орон сууцны барилгыг хамруулна.

Нийт хичнээн орон сууц байгаа талаар урьдчилсан мэдээлэл бий юу? 

Энэ оны эхний хагас жилийн байдлаар улсын хэмжээнд нийт 83 төслийн 5840 орон сууц ашиглалтад ороод байна. Харин сүүлийн хагас жилд нийслэлийн хэмжээнд урьдчилсан байдлаар 8000 орчим айлын орон сууц ашиглалтад орохоор байна. 

Улаанбаатар хотыг үндсэн зургаан бүсэд хуваах бөгөөд судалгаанд хамрагдах төслүүдийн тоог тодорхой байршлаар зааж өгнө. Дүүрэг, Хороо бүрээр нь нарийвчилсан төлөвлөгөөг гарган ажиллахаар төлөвлөсөн байна. 

Иймд Аж ахуйн нэгж байгууллагуудыг энэхүү судалгаанд идэвхтэй оролцож, хамтран ажиллаасай гэж хүсэж байна. Энэ нь төсөл хэрэгжүүлэгч нарт мөн том боломж гэж харж байна. 

Төсөл хэрэгжүүлэгч нарт бий болох үр ашиг юу вэ? 

Судалгаанд хамрагдсанаар төслийн талаарх мэдээллээ зорилтот хэрэглэгчдэд хүргэх, борлуулалтаа өсгөх, төрийн байгууллагын орон сууцны мэдээллийн сангийн бүртгэлд хамрагдаж цаашид хэрэгжих төсөл хөтөлбөрүүдэд оролцох гэх мэт ач холбогдолтой.

Судалгаанд хамрагдах бол ЭНД дарна уу.

Дэлгэрэнгүй мэдээллийг: 99907816, 99907814

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
629673
0 эможи

keyboard_arrow_up