Эмэгтэй хүнээс болж зодуулсан гэх С-ийн бие нь сайжирч, эмнэлгээс гарчээ
2021 оны 8 сарын 11
2021 оны долоодугаар сарын 21-ний шөнийн 03 цагийн үед Дорнод аймгийн Хэрлэн сумын долдугаар багийн нутаг дэвсгэр, нэгэн байрны гадна хэсэг залуус зодолдож, нэг нь автомашинаар бусдыг дайрсан бичлэг олон нийтийн сүлжээнд цацагдсан.
-Д БОЛОН С НАР ЭМЭГТЭЙ ХҮНЭЭС БОЛЖ МАРГАЛДСАН БАЙЖ БОЛЗОШГҮЙ-
"Уг хэрэг 2021 оны долдугаар сарын 21-ны өдөр гарсан бөгөөд осол гаргаж, хэргийн газраас зугтаасан иргэнийг тухайн өдөр нь олж баривчилсан. Уг хэргийн шалгалтын ажиллагаа харьяаллын дагуу Дорнод аймагт үргэлжилж буй бөгөөд хүн дайраад зугтсан Д гэгчийг баривчилж, тус аймагт цагдан хориод байгаа юм. Тэд найзуудаараа явж байсан бөгөөд хохирогч С болон Д нар эмэгтэй хүнээс болж маргалдаж, улмаар дээр үйл явц болсон байж болзошгүй юм байна.
Харин хохирогч С нь ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж, биеийн байдал сайжирч эмнэлгээс гарчээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
2
629718
2 эможи
del
2021-08-11 20:18
сайжирсан юм биш манай эмч нарт хийж чадах байхгүй болоод эмнэлэгээс гарсан шүү дээ
иргэн
2021-08-11 16:54
Бүсэлхийнээс доош мэдээгүй болоод дугуйтай тэргэнцэр дээр гарч байгаа хүнийг бие нь сайжраад эмнэлгээс гарлаа гэх үү?
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: