“Нийслэлд агаарын бохирдол өвлийнхтэй ижил хэмжээнд хүрлээ” “Нийслэлд агаарын бохирдол өвлийнхтэй ижил хэмжээнд хүрлээ”
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 09, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

“Нийслэлд агаарын бохирдол өвлийнхтэй ижил хэмжээнд хүрлээ”

2021 оны 8 сарын 12

Arslan.mn

ОХУ-ын Якутад гарсан түймрийн утаа Монгол Улсын агаарын чанарт хэрхэн нөлөөлж буй иргэд эрүүл мэндээ хэрхэн хамгаалах талаар нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын ахлах мэргэжилтэн М.Отгонбаяртай ярилцлаа.

-Энэ  сарын 4-нөөс эхлэн нийслэлд агаарын чанар эрс муудлаа. Түймрийн утаа манай улсын аль хэсгийг бүрхээд байна вэ?

-ОХУ-ын Якутаас эхэлсэн түймэр Сибирийн нутаг дэвсгэрийг дамжин нэлээн өргөн хүрээнд гарлаа. Тухайн бүс нутагт ойрын 150 жилд үзэгдээгүй ган гажиг, хуурайшилттай зун болсноор түймэр гарах эрсдэлийг улам нэмэгдүүлж байна. Хамгийн сүүлчийн мэдээллээр 250 гаруй газарт түймэр гарч гурван сая га талбайг эзэлж байна. Түймрийн дам нөлөө Монгол Улсын Нийслэл, Дархан, Сэлэнгэ, Төв, Орхон, Булган, Өмнөговь аймгийн агаарын чанарт сөргөөр нөлөөлж байгааг бид  судлан гаргаад байна.

-Түймрийн утаа иргэдийн эрүүл мэндэд нөлөөлж эхэллээ.  Энэ талаар?

-Зүрх судас, амьсгалын замын архаг өвчтэй хүмүүсийн эрүүл мэндэд шууд нөлөөлж байна. Иймд хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүд, настай хүмүүсийг гэрээсээ гарахгүй байхыг зөвлөж байна.  Ерөнхийдөө агаарын чанар энэ сарын 4-нөөс эхлэн муудаж Улаанбаатар хотын тоосонцрын хэмжээ стандартаас давсан. Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт 16 агаарын чанарын суурин харуул 24 цагаар ажилладаг. Өнөөдрийн байдлаар PM2.5 тоосонцор,  154 микрограмм, PM10 тоосонцор 131 микр грамм хүртэл өссөн. Энэ нь өвлийн галлагааны үеийн эхлэл үетэй адил түвшний бохирдолтой байна. Агаарын чанарын индексээр нэгдүгээр хороолол орчмын агаар их хэмжээний бохирдолтой байна.

-Иргэд эрүүл мэндээ хэрхэн хамгаалах вэ?

- Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас утаа бүхий нутаг дэвсгэрийн ард иргэдэд зориулж, найман төрлийн зөвлөмжийг гаргасан. Энэ зөвлөмжийг даган эрүүл мэндээ хамгаалах шаардлагатай. Утаатай үед шаардлагагүй бол гадагш гарахгүй, хаалга, цонхыг онгойлгохгүй байх.  Дотоод орчинд агааржуулагч болон нарийн ширхэглэгт тоосыг шүүх /HEPA/ хүчин чадалтай агаар шүүгчийг хэрэглэх,  гэртээ тамхи татахгүй, мод, нүүрс түлэхгүй байх, хүүхэд, жирэмсэн болон настай хүмүүс, архаг хууч өвчтэй хүмүүст анхаарал сайн тавих, гадаад орчинд алхах, дугуй унах, гүйх, биеийн хүчний ачаалалтай ажлыг хязгаарлах, гадагш гарахдаа N95 амны хаалт болон зориулалтын шүлтүүр бүхий маскыг зүүх хэрэгтэй юм. Гадагш гарахын өмнө Цаг уур, орчны шинжилгээний газраас гаргадаг агаарын чанарын мэдээллийг http://www.agaar.mn-ээр шалгах хэрэгтэй.  Мөн манай байгууллага Нийслэлийн байгаль орчны газартай хамтран агаарын чанарт сөрөг нөлөөтэй аж ахуйн нэгж байгууллагуудад хяналт шалгалт хийхээр ажиллаж байна. Тухайн орчны тоосжилтыг бууруулах, галлагаа хийж буй тохиолдолд утаа шүүлтүүрийн үйл ажиллагааг илүү сайжруулах, тоосжилтын хэмжээ их тохиолдолд түр хугацаагаар галлагааг зогсоох арга хэмжээ авч ажиллана.

- Сибирийн түймрийн утааны бууралт хэзээнээс мэдрэгдэх вэ?

-Цаг уур, орчны шинжилгээний газраас түймрийн утаа ойрын өдрүүдэд бүрхэхээ болихгүй, бүрхэлт дуусах хугацааг тодорхойгүй гэсэн мэдээлэл өгсөн. Манай байгууллага https://www.iqair.com/   олон улсын сайтаас гал түймэр хаана гарч байгааг салхины чиглэл, түймрийн бүрхэлтийг харж байна. Түймрийн эсрэг чиглэл рүү салхи салхилсан тохиолдолд түймрийн утаа багасч агаар цэвэрших боломж үүснэ.

Н.Лхагвабаяр

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
629729
0 эможи

keyboard_arrow_up