СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Тогтоол усанд сэрүүцэхээр ороод живжээ
2021 оны 8 сарын 12
Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Хөндлөн хайлааст багийн Бухын цагаан гэдэг газар нэг хүн тогтоол усанд сэрүүцэхээр ороод живжээ. Ослын тухай дуудлагыг өчигдөр 19:20 цагт аймгийн Онцгой байдлын газарт ирүүлсэн байна.
Гал түймэр унтраах, аврах 15 дугаар анги, Эрдэнэцагаан сум дахь Гал түймэр унтраах, аврах 47 дугаар анги, Хилийн 0146 дугаар анги, сумын Цагдаагийн тасгийн алба хаагчид 65 км замыг туулан 21:45 цагт очиход 34 настай эрэгтэй тогтоол усанд сэрүүцэхээр ороод живсэн байжээ. Үзэгдэх орчин хязгаарлагдсан тул мөн өдрийн 21:50 цагт эрлийг түр зогсоож өнөөдөр 05:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
629738
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: