ЭЦА: СОЁЛЫН ӨВ хулгайлсан этгээдүүд өршөөлийн хуулиар СУЛЛАГДСАН байсан ЭЦА: СОЁЛЫН ӨВ хулгайлсан этгээдүүд өршөөлийн хуулиар СУЛЛАГДСАН байсан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 24, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

ЭЦА: СОЁЛЫН ӨВ хулгайлсан этгээдүүд өршөөлийн хуулиар СУЛЛАГДСАН байсан

2021 оны 8 сарын 12

Arslan.mn

Яг одоо Эрүүгийн цагдаагийн алба болон Соёлын өвийн газраас сүүлийн үед гарч буй соёлын өвийн хулгай, хадгалалт хамгаалалтын асуудлаар мэдээлэл хийж байна. 

ШУУД ҮЗЭХ: 

ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн албаны III-р хэлтсийн тасгийн дарга, цагдаагийн хошууч С.Бямбадэлгэр:

2021 оны эхний найман сарын байдлаар соёлын өв, түүх соёлын эд зүйлсийг хулгайлсан долоон гэмт хэрэг гарсан. Үүнээс зургааг нь цагдаагийн байгууллага илрүүлэн, холбогдох этгээдүүдийг барьсан.

Одоо нэг хэрэг дээр нь ажиллаж байна. Нийт таван этгээд гурван аймаг, хоёр дүүргийн нутаг дэвсгэр дамжин зургаан төрлийн түүх соёлын дурсгалт зүйлийг хулгайлсан байсан.

Соёлын өвийг хулгайлсан таван этгээдийн хоёр нь өмнө нь хоригдож байсан бөгөөд өршөөлөөр суллагдсан. Эдгээр этгээд аялал зугаалгаар явах нэрийдлээр музей зэрэг рүү орж хулгайлах зүйлсээ судалдаг байна.

Музей, соёлын өв хадгалах газруудын харуул хамгаалалт сул байгаа нь хулгай гарах үндэс болж байна.

Аливаа иргэн өөрийн эзэмшдэг соёлын өвийг бүртгүүлэх ёстой. Үүнийг мэдэхгүй, бүртгэлгүй байгаагийн улмаас цагдаагийн байгууллагын ажилд хүндрэлд учирдаг.

Соёлын өвийн гэмт хэргүүд зохион байгуулалттай болсон. Мэдээж худалдан авагч, худалдаалагч байна. Тэднийг холбодог зуучлагч бий.  Энэ тал дээр бид олон улсын байгууллагатай харилцаж байна.Arslan.mn

Соёлын өвийн газрын дарга Б.Даваацэрэн:

Энэ төрлийн гэмт хэргийг төрөөс арга хэмжээ авч зогсооно гэдэг тааруу. Тиймээс иргэд туслах хэрэгтэй. Орон нутаг дахь булш, хэрэгсүүрийг тонон дээрэмдэх гэмт хэргийг зогсоохын тулд иргэдийн оролцоо чухал.

Соёлын өвийн эсрэг гэмт хэргийг нэг хүн хүлээдэггүй. Улс орон цаашлаад дэлхий даяараа хүлээдэг.

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
629749
0 эможи

Зочин
2021-10-02 07:57
Та бүхэнд энэ өдрийн мэнд, та санхүүгийн бэрхшээлийг даван туулж байна уу, бөөрөө 760,000 доллараар зарж, эрүүл чийрэг байх боломжтой. Фортис эмнэлэг бөөрний ноцтой донороос 760,000 доллараар бөөр худалдаж авч байна, тэд хамгийн сайн эмчтэй, хүссэн зүйлээ авч, ядуурлаас ангижрах боломжтой, хэрвээ та бөөрний өвчний улмаас бөөр шилжүүлэн суулгахыг хүсч байвал. бөөр шилжүүлэн суулгахад тусална Хэрэв та бөөр худалдаж авах эсвэл зарахыг хүсч байвал fortis hospital -тай холбоо бариарай Тэд танд хагалгаанд орохын тулд визээ боловсруулж, эмчилгээний дараа шууд өгөх мөнгийг танд төлдөг Мэс засал хийвэл танд үлдэгдэл мөнгийг өгнө сонирхож байгаа бол эмнэлгээр дамжуулан холбоо барьж болно fortis.hospital.in@gmail.com
Зочин
2021-08-24 10:04
Улс төрчид нь ийм мунхаг хууль гаргаад тэнэгтээд байхад наад хулгайч нар чинь даврахаас өөр яахийн? Соёлын өвийг хулгайлна гэдэг эх орноосоо урваж байгaагаас ер ялгаа байхгүй, наад тархи нь өмхийрсөн урвагчидаа шууд бууддаг хуультай бол.
иргэд олон түмэн,
2021-08-15 13:16
Нэг зүйлийг шууд хэлэхэд: Нэг бус этгээд урд өмнө нь ял эдлэж суллагдсаны дараа дахин гэмт хэрэг өдүүлдэг байсан,одоо ч тийм байна,энэ бол тэр этгээдийг ялаа эдлэж байхад хорих байгууллагынхан дахиж хэрэг өдүүлэхгүй талаар тархи толгойнд нь хомсхон юм хийж өгсөнөө хүлээж ажилдаа дүгнэлт хиймээр юм,нэг бус удаа гэмт хэрэг өдүүлэж ял шийтгэгдсэн нөхөдөд өршөөл үзүүлэж суллаж байгаа нь нэг талаар их энэрэнгүй бодлого шийдвэр мэт боловч нөгөө талаасаа бол хууль ёсоо,хохирогч байгууллага иргэдээ үл тоомсорлосон ихээхэн ноцтой асуудал гэдгийг зохих ноёд сайд дарга нар анхаармаар зүйл шүү?цаашдаа энэ асуудалд бодлогоо чиглүүлэхэд буруудахгүй л бол уу?
Зангар
2021-08-13 10:31
Малнууд
keyboard_arrow_up