ХХЕГ-ын дэд даргаар цагдаагийн хурандаа Ө.Энхтөрийг томилжээ
2021 оны 8 сарын 12
Хил хамгаалах ерөнхий газарт халаа сэлгээ хийжээ.
Тодруулбал, Хил хамгаалах ерөнхий газрын Захиргааны удирдлага эрхэлсэн дэд дарга, хошууч генерал Ш.Лхачинжавыг үүрэгт ажлаас чөлөөлж, түүний оронд Хил хамгаалах ерөнхий газрын Захиргааны удирдлага эрхэлсэн дэд даргаар цагдаагийн хурандаа Ө.Энхтөрийг томилжээ. Харин хошууч генерал Ш.Лхачинжавыг Замын-Үүд дэх Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгчөөр томилжээ.
Ө.Энхтөрийн хувьд Мөрдөн байцаах газрын дарга, Нийслэлийн цагдаагийн газрын дарга, АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга, Цагдаагийн ерөнхий газрын дарга, Хууль сахиулахын их сургуулийн захирлаар ажиллаж байсан хүн юм.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
629752
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: