БШУЯ: Есдүгээр сарын 1-нд 4, 5 настай хүүхдүүдийг цэцэрлэгт хүлээж авах бэлтгэл ажлыг хийж байна БШУЯ: Есдүгээр сарын 1-нд 4, 5 настай хүүхдүүдийг цэцэрлэгт хүлээж авах бэлтгэл ажлыг хийж байна
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 09, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

БШУЯ: Есдүгээр сарын 1-нд 4, 5 настай хүүхдүүдийг цэцэрлэгт хүлээж авах бэлтгэл ажлыг хийж байна

2021 оны 8 сарын 12

Arslan.mn

Боловсрол, шинжлэх ухааны яамнаас өнөөдөр /2021.08.12/ цэцэрлэгийн бэлтгэл ажлын талаар мэдээлэл хийлээ.

БШУЯ-ны Сургуулийн өмнөх боловсролын газрын дарга Ж.Мягмар: Дөрөв, таван настай хүүхдийн хичээлийг эхний ээлжид оруулахаар тохирсон. Есдүгээр сарын 1-нд цэцэрлэгийн танхимын сургалтын үйл ажиллагааг өндөр эрсдэлтэй орчинд нээх нь. Хамгийн гол нь боловсролын байгууллага эцэг эхийн хамтын ажиллагаа. Цэцэрлэг доторх ариутгал халдваргүйтгэл бүх дэг журмыг боловсролын яамнаас боловсруулаад эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар батлахаар бэлдэж байгаа.

Есдүгээр сарын 1-нд 4, 5 настай хүүхдүүдийг цэцэрлэгт хүлээж авах бэлтгэлийг хийж байна.

Өмнө нь цэцэрлэгт явж байсан хүүхдүүдийг үргэлжлүүлэн хамруулна. Эцэг эхийн санал хүсэлтэд үндэслэн 4, 5 настай хүүхдүүдийг цэцэрлэгт хамруулна. Нөхцөл байдлын үнэлгээ хийж байж,  2, 3 настай хүүхдүүдийг хэзээ цэцэрлэгт хамруулахыг шийднэ. Таван настай 77,185 хүүхдийг сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээнд бүрэн хамруулахыг зорьж байна.  Хамгийн түрүүнд цэцэрлэг бүгд танхимын сургалтаар хичээл эхэлнэ. Тухайн цэцэрлэгт ямар нэгэн өвчлөл гарахгүй нөхцөлд танхимын сургалт нь үргэлжлэх боломжтой. Хүүхдэд коронавирусийн тохиолдол илэрсэн, эрсдэлтэй нөхцөл үүсвэл зайн сургалт руу шилжинэ. Нэг ангид дээд тал нь 25 хүүхэд суралцана.

Цэцэрлэгийн үүдэндээ амны хаалтаа авч, гараа ариутган халуунаа үзүүлчхээд ангидаа амны хаалт зүүхгүй. Мэдээж гэр, цэцэрлэг хооронд заавал амны хаалт зүүнэ. Өөр ямар нэгэн маршрутаар хүүхдээ дагуулж явахгүй байх нь чухал. Тухайн ангийн хүүхдүүдээс нэг ч хүүхэд халдвар авахгүй байж чадвал таны хүүхдийн анги тасралтгүй танхимаар хичээллэнэ гэсэн үг. Тиймээс эцэг эхчүүдийн хариуцлага маш чухал. Хүүхдүүд заавал цагаан хорхой, болон шээсний шинжилгээ өгсөн байна. Цэцэрлэгийн орчинд хүүхдийн шүдийг угаалгахгүй. Гэртээ шүдийг нь угаалгана.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
629759
0 эможи

keyboard_arrow_up