Улаанбаатар-Дархан чиглэлд шинээр барьж буй АВТО ЗАМЫН ажлын явцыг танилцуулж байна Улаанбаатар-Дархан чиглэлд шинээр барьж буй АВТО ЗАМЫН ажлын явцыг танилцуулж байна
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 09, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Улаанбаатар-Дархан чиглэлд шинээр барьж буй АВТО ЗАМЫН ажлын явцыг танилцуулж байна

2021 оны 8 сарын 12

Arslan.mn

Азийн хөгжлийн банкны зээлийн хөрөнгөөр хэрэгжиж буй Улаанбаатар-Дархан чиглэлийн 204.11 км авто замын шинэчлэлтийн ажил наймдугаар сарын 10-ны өдрийн байдлаар 85-92 хувьтай байгаа талаар Зам тээврийн яамнаас мэдээллээ.

Тодруулбал,

Багц 1 буюу Баруун аймаг салах тойрог уулзвараас Хар Модотын давааны ар хүртэлх 37.26км авто зам: Ажлын талбайд 23 хүн хүч, 4 техник тоног төхөөрөмж ажиллаж байна. Тус хэсэгт хучилтын ажил дууссан. Ус зайлуулах хиймэл байгууламжийн чулуун бэхэлгээний ажил хийгдэж байна.

Ажлын гүйцэтгэл – 85.43%.

Багц 3 буюу Урьханаас Сүмбэрийн уулзвар хүртэлх 45.74 км авто зам: Ажлын талбайд 62 хүн хүч, 25 техник тоног төхөөрөмж ажиллаж байна. Хучилтын ажил дууссан. Тэмдэг, тэмдэглэгээ, заслын ажил хийгдэж байна.  

Нийт ажлын гүйцэтгэл – 89.49%.

Багц 5 буюу Цайдамын хөндийгөөс Дарханы тойрог уулзвар хүртэлх 30.53 км авто зам: Ажлын талбайд 49 хүн хүч, 16 техник тоног төхөөрөмж ажиллаж байна. Хучилтын ажил 93.43%. Төмөр замын гарам.  Ажлын талбайд төмөр замын 3 гарамын ажил, тэмдэг, тэмдэглэгээ, заслын ажил хийгдэж байна.

Нийт ажлын гүйцэтгэл – 92.82%.

Түүнчлэн Европын сэргээн босголт, хөгжлийн банкны санхүүжилтээр уг Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замд шинээр нэмж барих хоёр эгнээ авто замын ажил 14-28 хувийн гүйцэтгэлтэй байгаа аж.

Уг замын ажлын,

Багц 1: “Арж капитал” ХХК барилгын ажлыг 2021.03.18-ны өдрөөс эхлүүлсэн. Барилгын талбайд 584 хүн хүч, 262 тоног төхөөрөмж байршин талбайн цэвэрлэгээ, хөрс хуулалт, далангийн дүүргэлт, ухмал, гүүр хоолой, суурийн ажлууд хийгдэж  байна.

Ажлын явц: 28.17%

Багц 2: Жунмэй Инженеринг Групп барилгын ажлыг 2021.03.18-ны өдрөөс эхлүүлсэн. Барилгын талбайд 231 хүн хүч, 109 тоног төхөөрөмж байршин талбайн талбайн цэвэрлэгээ, хөрс хуулалт, далан, ухмал, төмөрбетон гүүр, хоолойн ажлууд хийгдэж байна. Ажлын явц: 15.16%

Багц 3: Жунмэй Инженеринг Групп барилгын ажлыг 2021.03.18-ны өдрөөс эхлүүлсэн. Барилгын талбайд 210 хүн хүч, 88 тоног төхөөрөмж байршин талбайн цэвэрлэгээ, хөрс хуулалт, далан, ухмал, төмөрбетон хоолойн ажлууд хийгдэж байна.

Ажлын явц: 14.76%

Багц 4: Шанхай Констракшн Групп барилгын ажлыг 2021.04.06-ны өдрөөс эхлүүлсэн. Барилгын талбайд 204 хүн хүч, 137 тоног төхөөрөмж байршин талбайн цэвэрлэгээ, хөрс хуулалт, далан, ухмал, төмөрбетон хоолойн ажлууд хийгдэж  байна.

Ажлын явц: 10.39%

Багц 5:

БНХАУ-ын Чайна Гежөүба Групп Компани барилгын ажлыг 2021.03.18-ны өдрөөс эхлүүлсэн. Барилгын талбайд 157 хүн хүч, 78 тоног төхөөрөмж байршин талбайн цэвэрлэгээ, хөрс хуулалт, далан, ухмал, төмөрбетон хоолойн ажлууд хийгдэж байна. 

Ажлын явц: 15.95% байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
629766
0 эможи

Зочин
2021-08-15 17:59
За Китад барьж бгаам бн. Санаа зрволтгуй
keyboard_arrow_up