Баян-Өлгий аймаг маргаашаас орох хөдөлгөөнөө хаана
2021 оны 8 сарын 14
Баян-Өлгий аймгийн Засаг дарга захирамж гаргаж, маргаашаас буюу наймдугаар сарын 15-наас нийслэл болох бусад аймгаас ирэх хөдөлгөөнийг хаахаар болоод байна.
Тус аймагт долдугаар сарын 30-наас хойш өдөрт илрэх КОВИД-19 халдварын тоо 100-аас дээш хэмжээгээр нэмэгдсэн. Өнгөрсөн 24 цагт л гэхэд 222 хүн шинээр өвчилж, нийт батлагдсан тохиолдлын тоо 4,999 болов.
Ийнхүү аймаг бүхэлдээ халдварын өндөр эрсдэлтэй болсон тул наймдугаар сарын 15-ны 06:00 цагаас 24-ний өдрийн 22:00 цагт хүртэл аймгийн орох хөдөлгөөнийг түр хаахаар шийдвэрлэжээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
629812
1 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: