Цагдаагийн байгууллагад өчигдөр гэр бүлийн хүчирхийллийн 124 дуудлага бүртгэгджээ
2021 оны 8 сарын 16
Цагдаагийн байгууллагад хоногт зөвхөн гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой 100-150 дуудлага мэдээлэл бүртгэгддэг гэх албан статистик тоо бий. Тухайлбал, өчигдөр буюу наймдугаар сарын 15-ны өдөр цагдаагийн байгууллагын тусгай 102 дугаарт гэр бүлийн хүчирхийллийн 124 дуудлага бүртгэгджээ.
Иргэд ЦЕГ-ын гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хэлтэс гэсэн фэйсбүүк пэйж, 102 дугаарт хүчирхийллийн мэдээлэл өгөхөөс гадна 107 тусгай дугаарт холбогдож сэтгэл зүйн зөвлөгөө, мэдээлэл авах, дуудлага өгөх боломжтой. Мэдээлэгчийн нууцыг хуулийн дагуу чандлан хадгалах бөгөөд хэл ярианы болон хөгжлийн бэрхшээлтэй, утсаар ярих боломжгүй тохиолдолд 102 дугаар руу ямар ч үнэ төлбөргүй мэссэж илгээх, мэдээлэл өгөх боломж бүрдсэн байдаг.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
629836
1 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: