Хүүхэд тээвэрлэх автобуснуудад хяналт шалгалт хийж байна
2021 оны 8 сарын 17
2021-2022 оны шинэ хичээлийн жил есдүгээр сарын 1-нээс эхлэхтэй холбогдуулан "Хүүхэд тээвэрлэх автобус ба үйлчилгээнд тавих хяналт шалгалт"-ыг өнөөдрөөс наймдугаар сарын 21-ний хооронд явуулахаар болжээ. Тус шалгалтад нийслэлийн Боловсролын газар, Нийтийн тээврийн үйлчилгээний газруудтай хамтран Нийтийн тээврийн үйлчилгээний газрын "Тeхникийн хяналтын үзлэгийн төв"-д Нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхэлдэг цэцэрлэг, eрөнхий боловсролын сургуулиудын хүүхэд тээвэрлэх автобус эзэмшигч иргэн, аж ахуйн нэгж, байгууллага, жолооч нарыг хамруулан явагдаж байна. Уг хяналт шалгалтын үйл ажиллагаа 8 цэгт явагдаж, 140 гаруй автобус шалгалтад хамрагдах юм байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
629874
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: