Аравдугаар сарын 1-ний дотор торгуулийн 50 хувиа төлвөл үлдсэнийг нь өршөөнө Аравдугаар сарын 1-ний дотор торгуулийн 50 хувиа төлвөл үлдсэнийг нь өршөөнө
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 13, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Аравдугаар сарын 1-ний дотор торгуулийн 50 хувиа төлвөл үлдсэнийг нь өршөөнө

2021 оны 8 сарын 17

Arslan.mn

2021 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын төвд нийт 319 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 218 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна.

Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас Нийслэлд 3 хүн гэмтэж, Орон нутагт  2 хүн гэмтэж, 2 хүний амь хохирсон. Ослын улмаас орон нутагт 1 хүүхэд гэмтсэн.

Хүн гэмтсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл:

Нийслэлд:

      Гэмтсэн хүн:

  • Явган зорчигч-3

                 Ослын хэлбэр:

  • Гарцтай-1
  • Гарцгүй-2

Орон нутаг:

      Гэмтсэн хүн:

  • Зорчигч-3
  • Жолооч-1

Ослын хэлбэр:

  • Онхолдох -2

Гудамж замын хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцсон нийт 74 зөрчил илрүүлсний нийслэлд 43 орон нутагт 31 зөрчлийг илрүүлж учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлж ажилласан байна.

Торгууль төлөөгүй тохиолдолд

Тулгар төрийн байгуулагдсаны 2230, Их монгол улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан хүмүүнлэг ёсны зарчмыг удирдлага болгон коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлын нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг буруулах зорилгоор зарим гэмт хэрэг, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийг эрүүгийн хариуцлага, зөрчлийн шийтгэлээс нэг удаа өршөөн хэлтрүүлэх өршөөл үзүүлэх тухай хууль 2021 оны 07 сарын 06-ны өдрөөс хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан 2017 оны 07 дугаарын 01 ны өдрөөс 2021 оны 06 сарын 24-ний өдрийн 24:00 минутаас өмнө Зөрчлийн тухай хуульд заасан зөрчил үйлдсэн.

Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлд заасан зөрчил үйлдсэн хүн 2021 оны 10 дугаар сарын 1-ний өдрийн дотор торгох шийтгэлийн төлбөрийн 50 хувийг төлсөн бол үлдсэн хувийг өршөөн чөлөөлнө гэж заасан хэрэв 10 сарын 1-ний дотор торгуулийн 50 хувийг төлж барагдуулаагүй тохиолдолд өршөөлд хамрагдсан 50 хувийн торгууль өршөөлд хамрагдахгүй байхыг анхаарна уу. 

                            ТЭЭВРИЙН ЦАГДААГИЙН АЛБА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
629875
0 эможи

keyboard_arrow_up