ЭЕШ: Шалгалт өгөх сурагчид нийтийн тээврээр үнэгүй зорчино
2021 оны 8 сарын 19
Улаанбаатар хотод Элсэлтийн ерөнхий шалгалт өгөх шалгуулагчид шалгалтын өдрүүдэд шалгалтын бичиг баримт /иргэний үнэмлэх, бүртгэлийн хуудас, суудлын хуваарь, бүрэн дунд боловсролын үнэмлэх/-аа үзүүлэн нийтийн тээврээр үнэ төлбөргүй зорчих боломжтой.
Энэ жилийн Элсэлтийн ерөнхий шалгалтад 40420 суралцагч бүртгүүлсэн байна. Энэ хичээлийн жилд арванхоёрдугаар ангийг 34811 сурагч төгсч байгаагаас 31782 нь ЭЕШ-д хамрагдахаар бүртгүүлжээ. Харин өмнөх оны төгсөгчдөөс 8638 сурагч ЭЕШ-д хамрагдах хүсэлт гаргасан байна. Бүртгүүлсэн сурагчдын 44 хувь нь эрэгтэй, 56 хувь нь эмэгтэй. ЭЕШ-д орох сурагчдын насны хувьд;
- 15-16 настай 27 шалгуулагч
- 17 настай 1675 шалгуулагч
- 18 настай 25082 шалгуулагч
- 19 настай 13636 шалгуулагч байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
629952
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: