МХЕГ: Барилга байгууламжийг байнгын ашиглалтад оруулах комиссын бүрэлдэхүүнд орж ажиллаж байна МХЕГ: Барилга байгууламжийг байнгын ашиглалтад оруулах комиссын бүрэлдэхүүнд орж ажиллаж байна
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 14, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

МХЕГ: Барилга байгууламжийг байнгын ашиглалтад оруулах комиссын бүрэлдэхүүнд орж ажиллаж байна

2021 оны 8 сарын 19

Arslan.mn

Мэргэжлийн хяналтын байгууллагаас шинээр ашиглалтад орж буй барилга байгууламжийг байнгын ашиглалтад оруулахдаа холбогдох хууль стандарт норм дүрмийн хэрэгжилтийг хангуулахаас гадна орчны аюулгүй байдлыг хангуулах, хүнд ээлтэй орчин бүрдүүлэх чиглэлээр хугацаатай үүрэг даалгавар өгч, биелэлтэд хяналт тавьсны үндсэн дээр барилгын комиссын актыг баталгаажуулж байна.

Холбогдох байгууллагад байнгын ашиглалтад оруулах комисс ажиллуулах тухай хүсэлт гаргасан нийт 3 барилга байгууламжид ажиллалаа. Үүнд:

Хан-Уул дүүргийн 4-р хороо, Эрин говь ХХК-ий 16 давхар, аялал жуулчлалын цогцолбор барилга:

  •  Дотор заслын ажлыг хийж дуусгах
  • Өөрчлөгдсөн ерөнхий төлөвлөгөөг дахин боловсруулж Хот байгуулалт хөгжлийн газраар батлуулах
  • Гадна шугам сүлжээний угсралт, холболтын талаарх материалыг шалгуулах, үзельд ус зайлуулах трап хийх
  • Давхрын самбарт байрлах холбооны кабел утаснуудад хаяг байрлуулах
  • Зохиогчийн нэгдсэн дүгнэлтэд энд холбоо, дохиолол, гадна холбооны талаар бүрэн тусгах
  • Лифтний газардуулгын эсэргүүцлийг хэмжүүлж акт үйлдэх
  • Гадна тохижилтын ажлыг батлагдсан маягтын дагуу ил далд ажлын актаар баталгаажуулахБайгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг шалгуулах
  • Халаалтын босоо шугаманд даралт тохируулагч хийх

Баянгол дүүргийн 14-р хороо, ХӨСҮТ-ийн вакцин био бэлдмэлийн агуулахын барилга:

  • Усны нөөцийн савыг зурагт тусгасны дагуу галын зориулалтаар ашиглах
  •  Ерөнхий төлөвлөгөөний өөрчлөлтийн зургийг автороор баталгаажуулах
  • Лифтний ашиглалт хариуцсан ажилтанг тушаалаар томилох
  • Борооны усны хаялгыг ногоон байгууламж руу хийж өгөх
  • Агаар сэлгэлтийн цогц төхөөрөмжийг ашиглагч байгууллагад ашиглалтын зааврын хамт бүрэн хүлээлгэж өгөх
  • Гадна холбооны барилгад орж ирэх хэсгийг стандартын дагуу хийх
  • Газрын төлөв байдлын чанарын улсын хянан баталгааны дүгнэлт өгөх.

 3. Налайх дүүргийн 6-р хороо, Өнөр БСОБ ХХК-ий 2 давхар, үйлчилгээний барилга

  • Тусгай хамгаалалттай газар нутагт хоригдосон үйл ажиллагаа явуулж болохгүй тул халаалтыг цахилгаанаар шийдэх
  • Халаалт агаар сэлгэлтийн ил далд ажлын, сорил туршилтын актуудыг шалгуулах
  • Батлагдсан зураг төслийн дагуу гадна тохижилт, авто зогсоолыг хийж дуусгах
  • Материалын чанарын гэрчилгээ, ил далд ажлын актыг гүйцээж хийх
  • Гүний худгын паспортжуулах, ус ашигласан төлбөр төлөх, гүний худагт тоолуур суурилуулах
  • Ариун цэврийн өрөөнд хөгжлийн бэрхшээлтэй иргэний тоноглолыг бүрэн хийж дуусгах

Гэх мэт албан даалгавруудыг хангуулах чиглэлээр хугацаатай үүрэг даалгавар өгч, биелэлтэд хяналт тавьсны үндсэн дээр барилгын комиссын актыг баталгаажуулна.

Arslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
629955
0 эможи

Зочин
2021-08-19 14:20
Усны нөөцийн савыг галын зориулалтаар ашиглах гэж ойлгохгүй байна тайлбарлаж туслаач
keyboard_arrow_up