Аса аварга Сайед Моллайд БАЙР ӨГНӨ гэсэн амлалтаа мартав уу?
Сайед Моллай: "Монголын төр засагт би гомдолтой байна. Учир нь маш олон худал мэдээллүүд цацагдаж байна. Намайг байраар шагнууллаа, их хэмжээний мөнгөөр шагнууллаа гэсэн хуурамч мэдээллүүд их байна. Үнэндээ би алийг нь ч аваагүй. Хүрэл медаль авсан Ц.Цогтбаатар, М.Уранцэцэг нар байраар шагнуулсан. Тэд хүрэл харин би мөнгөн медаль авсан шүү дээ. Монголд ирснээс хойш 10 хоногийн турш зочид буудалд байрлаж байхад Монголын Засгийн газраас хэн ч надтай ирж уулзаагүй."
Мөн "Аса аварга намайг медаль авбал орон сууц өгнө гэж хэлсэн. Би түүнийг хүлээсээр л байгаа. Аса аварга надтай холбогдоо ч үгүй. Энэ бол хүндлэл биш. " хэмээн ярилцлагадаа дурджээ.
Монголын далбааг Олимпын тавцанд мандуулсан Сайед Моллайд амласан байрыг хэзээ түүнд өгөх вэ?