БГД-ийн ИТХ: “Сэтгэлээрээ эмчилье” сайн үйлсийн аянд нэгдсэн та бүхэнд БАЯРЛАЛАА БГД-ийн ИТХ: “Сэтгэлээрээ эмчилье” сайн үйлсийн аянд нэгдсэн та бүхэнд БАЯРЛАЛАА
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 04, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

БГД-ийн ИТХ: “Сэтгэлээрээ эмчилье” сайн үйлсийн аянд нэгдсэн та бүхэнд БАЯРЛАЛАА

2021 оны 8 сарын 19

Arslan.mn

“Сэтгэлээрээ эмчилье” сайн үйлсийн аянд нэгдсэнд та бүхэндээ #БАЯРЛАЛАА.
“Сэтгэлээрээ эмчилье” аян 2021 оны 06 сарын 24-ний өдрөөс эхлэн 8 сарын 19 хүртэл үргэлжилж аян маань амжилттай өндөрлөлөө.
Төрийн болон хувийн хэвшлийн 60 гаруй байгууллагууд аянд нэгдсэн ба нийт 19,711,000 төгрөгийн мөнгөн хандив мөн хүчилтөрөгч өтгөрүүлэгч аппарат, 190 ширхэг хамгаалалтын иж бүрэн хувцас, маск ариутгалын төхөөрөмж, N95 амны маск зэрэг эм эмнэлгийн хэрэгсэлүүд цугларсан.
БГД-ийн ИТХ мөнгөн хандиваар Ковид-19 өвчний халдвар авч, халдварын эсрэг эмийг цаг алдалгүй хэрэглэж чадахгүй̆ байгаа зорилтот бүлгийн иргэдэд тусламж үзүүлж ажиллаа. “Сэтгэлээрээ эмчилье” аян цөөн боловч 263 өрхөд эмийн багцаар тусламж үзүүлжээ.
"Аянд нэгдэж сэтгэлийн дэм өгсөн бүх байгууллага хамт олон болон дүүргийн хороод, биднийг дэмжин ажилласан хэвлэл мэдээллийн байгууллагууддаа баярлалаа" хэмээн БГД-ийн ИТХ-аас сэтгэлийн үгээ хэлжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
629978
0 эможи

keyboard_arrow_up