Азын дугаар дуудлагаар худалдаж, улсын төсөвт 1.7 тэрбумыг төвлөрүүлжээ Азын дугаар дуудлагаар худалдаж, улсын төсөвт 1.7 тэрбумыг төвлөрүүлжээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 10, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Азын дугаар дуудлагаар худалдаж, улсын төсөвт 1.7 тэрбумыг төвлөрүүлжээ

2021 оны 8 сарын 23

Arslan.mn

Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журмын 12.5-д Сонирхол татахуйц улсын бүртгэлийн дугаарыг үнэ хаялцуулах замаар худалдан борлуулна хэмээн заасан байдаг. Энэ дагуу азын гэх тодотголтой улсын дугаарыг дуудлага худалдаагаар борлуулахаар болсон билээ.

Тэгвэл гурван удаагийн дуудлага худалдаагаар 1026 дугаарыг 1.7 тэрбум төгрөгөөр борлуулж Монгол Улсын сан хөмрөгт төвлөрүүлжээ.

Дуудлага худалдааг Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-аас Е-Mоngolia цахим хөтөлбөрөөр дамжуулан зохион байгуулж Зам, тээврийн хөгжлийн яам, Цахим хөгжлийн үндэсний хороотой хамтран ажиллаж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
630055
0 эможи

keyboard_arrow_up