10-р хорооллоос Сүлжмэл хүртэлх шугам засварын ажил есдүгээр сард дуусна 10-р хорооллоос Сүлжмэл хүртэлх шугам засварын ажил есдүгээр сард дуусна
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 15, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

10-р хорооллоос Сүлжмэл хүртэлх шугам засварын ажил есдүгээр сард дуусна

2021 оны 8 сарын 23

Arslan.mn

10 дугаар хорооллоос Сүлжмэлийн үйлдвэр хүртэлх дулааны шугамын шинэчлэлийн ажлын явцын талаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр мэдээллээ.

Тэрбээр “Дулааны шугам шинэчлэлийн ажил үргэлжилж байна. Хил дээр саатсан шугам хоолойг үе шаттайгаар татан авч байгаа. Үлдсэн хоолойг шуурхай татан авахаар холбогдох албаныхантай хамтран ажиллаж байна. Шугам засварын ажил есдүгээр сарын 15-ны дотор дуусаж, иргэдийг халуун усаар хангах боломж бүрдэнэ” хэмээсэн юм. 

Мөн 2021-2022 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд сайжруулсан түлшний түүхий эд, барьцалдуулагчийн нөөцийн талаар Нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч З.Төмөртөмөө мэдээлэл өглөө.

Одоогийн байдлаар “Таван толгой түлш” ХХК-ийн Баруун бүсийн үйлдвэр дангаараа ажиллаж байгаа бөгөөд 17.660 тонн сайжруулсан түлшний нөөц бүрдүүлжээ. Харин сайжруулсан түлшний түүхий эд болох мидлингийн 209 мянган тонн нөөц байна. Энэ нь 196.656 тонн бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд хүрэлцэхүйц нөөц аж. Тус үйлдвэр барьцалдуулагч түүхий  эдийн 60 тонн буюу 14 хоногийн нөөцтэй байна.

БНХАУ-ын Эрээн хотын хил дээр эхний ээлжийн түүхий эд ирсэн бөгөөд яаралтай татан авах чиглэлээр ажиллаж байгаа юм. “Таван толгой түлш” ХХК өдөрт 1500 тонн сайжруулсан түлш үйлдвэрлэхээр тооцож, есдүгээр сарын 15 гэхэд 53 мянган тонн сайжруулсан түлш үйлдвэрлэхээр төлөвлөжээ. Хотын дарга шаардлагатай түүхий эдийг холбогдох албаныхантай хамтран татаж авах, заасан хугацаандаа багтаан нүүрсний нөөцөө бэлтгэх хэрэгтэйг сануулав. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
630088
0 эможи

keyboard_arrow_up