Нарны хорооллын байрнаас 27 настай иргэн унаж нас баржээ
2021 оны 8 сарын 23
Баянгол дүүрэгт байрлах "Нарны хороолол"-ын байрнаас дөнгөж сая хүн унаж нас барсан харамсалтай хэрэг гарчээ. Хэргийн газарт цагдаа, онцгой, эмнэлгийн албан хаагчид очиж ажиллаж байна.
Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс тодруулахад, "Өнөөдрийн 15.28 цагт хүн өндрөөс уналаа гэсэн дуудлага мэдээллийг цагдаагийн байгууллагад ирүүлсэн. Шалгалтын явцад БГД-ийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр, Нарны хороолол 27-р байрны урд эрэгтэй, 27 настай А гэгч унаж амь насаа алдсан болох нь урьдчилсан байдлаар тогтоогдож байна. Хэдэн давхраас, ямар шалтгаан нөхцөлийн улмаас унасан зэргийг тогтоохоор хэргийн газар Баянгол дүүрэг дэх цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсийн алба хаагчид мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна" гэлээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
10
1
1
1
630093
14 эможи
battor
2021-08-24 02:04
ee huurhy
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: