ТАНИЛЦ: Оюутнуудын нийтийн тээврийн карт шинээр авах, сунгуулах ЗААВАР
Нийслэлийн Боловсролын газраас 2021-2022 оны хичээлийн жилд оюутнуудад нийтийн тээврээр хөнгөлөлттэй зорчих карт шинээр олгох болон эрх сунгах удирдамжийг танилцууллаа.
Удирдамжид дурдсанаар их, дээд сургуулиудын захиргаа, суралтын алба нь БШУЯ-наас тогтоосон хяналтын тоонд багтаан, шинээр карт захиалах оюутнуудын мэдүүлгийг хүлээн авч баталгаажуулан дараах бичиг баримтыг бүрдүүлэн НБГ-т ирүүлнэ. Оюутнууд цахим картаа шинээр авахдаа 3600 төгрөгийг удирдамжид заасан дансанд тушаах юм байна.
Наймдугаар сарын 25-наас есдүгээр сарын 4-ний хооронд сургуулиуд оюутнуудаас захиалга авч, есдүгээр сарын 4-14-нд дээрх мэдээллийг системд оруулж, 14-нөөс 20-ны хооронд цахим картыг оюутнуудад олгох юм байна.
Дараах удирдамжтай танилцаж бүрдүүлэх бичиг баримт болон бусад мэдээллийг авна уу.