БНСУ ирэх сарын 2-ыг хүртэл Монголоос транзит НИСЛЭГ ХҮЛЭЭЖ АВАХГҮЙ
Цар тахлын нөхцөл байдалтай холбогдуулан БНСУ-аас 14 хоногийн хилийн хязгаарлалт тогтоожээ. ЗТХЯ-ны мэдээлснээр, энэ сарын 20-27 хүртэл бүх нислэгийг цуцалсан бол дахин долоо хоногоор сунгаж, ирэх сарын 2-ыг хүртэлх бүх нислэгийг цуцлахаар шийдвэрлэжээ.
Энэ талаар ЗТХЯ-ны Иргэний нисэхийн Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ч.Мөнхтуяагаас тодруулахад “БНСУ-д Улаанбаатар-Сөүл чиглэлийн наймдугаар сарын 13, 16-ны нислэгээр Covid-19 халдварын зөөвөрлөгдсөн тохиолдол бүртггэдсэн. Халдвар бүртгэгдснээс хойш долоо хоногийн хугацаанд нислэгийг хязгаарлах журам байдаг. Энэ дагуу нислэгийг цуцалсан байсан. Гэтэл энэ сарын 16-ны нислэгээр халдвар зөөвөрлөгдсөн тохиолдол дахин бүртгэгдсэн учраас хязгаарлалтыг наймдугаар сарын 28-аас есдүгээр сарын 2-н хүртэл сунгасан." хэмээлээ.