Хотын төвөөс ажлын байраа нүүлгэвэл төсвийн дэмжлэг үзүүлдэг болно
Засгийн газраас
- Цар тахлын үеийн эдийн засгийг эрчимжүүлэх, экспортыг нэмэгдүүлэх, импортыг орлох үндэсний үйлдвэрлэлийг дэмжих, төр, хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх үндэсний хороо
- Цахим засаглалд шилжих, хүнд суртал, авлигагүй төрийн үйлчилгээг бүрдүүлэх үндэсний хороо
- Хот, хөдөөгийн хөгжлийн тэнцвэрийг хангах, төвлөрлийг сааруулах, автозамын түгжрэлийг бууруулах үндэсний хороо
- Иргэдийн орон сууцжуулалтыг нэмэгдүүлэх, хуримтлалын нэгдсэн сан, Үндэсний баялгийн сан бүрдүүлэх, дундаж давхаргыг тэлэх үндэсний хороо зэрэг 4 хороо байгуулсан. Уг хороодын анхны хуралдаан өчигдөр буюу /2021.08.24/ болж, хот хөдөөгийн хөгжлийн тэнцвэрийг хангах, төвлөрлийг сааруулах, авто замын түгжрэлийг бууруулах талаар хуралдлаа.
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан: “Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, их, дээд сургууль гээд боловсролын гурван байгууллагын түвшинд түгжрэлийг бууруулах судалгааг эхлүүлсний хүрээнд 25 цэцэрлэгт 60 ээлжийн багш ажиллуулж, цэцэрлэг, сургуулийн эхлэх, тарах цагийг зохицуулж, гэр хороололд 2-4 айлын газрыг авч, мөн олон хүн амтай орон сууцны хорооллын нэг давхрыг цэцэрлэг, бага сургууль болгох, цэцэрлэг, сургуулийн стандартыг шинэчлэхээр судалж байгааг хэллээ.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ доорх асуудлуудыг судалж, танилцуулах үүрэг өглөө.
- Эхний ээлжид богино хугацааны шийдэлд анхаарах,
- Төрийн алба хаагчдын тээврийн хэрэгслийн тоо бүртгэлийг гаргах,
- Орон нутгаас ирж байгаа тээврийн хэрэгслийн зорилгыг тодорхойлох,
- Түгжрэлийн эсрэг үйл ажиллагааг төсвийн бодлогоор дэмжих арга замуудыг судлах,
- Хотын төвд барилга барихыг дэмжихгүй, харин хотын захад барилга баривал төсвөөс дэмждэг болох,
- Хотоос нүүх шийдвэр гаргасан их, дээд сургуулиудад төсвийн дэмжлэг үзүүлэх,
- Хотын төвөөс ажлын байраа нүүлгэвэл төсвийн дэмжлэг үзүүлдэг болох,
- Хотоос хөдөө рүү нүүсэн иргэдэд дэмжлэг үзүүлдэг болох,
- Нийтийн тээврийн асуудлыг хувийн хэвшилтэй хамтарч шийдэх боломжийг судлах,
- Алхах болон дугуй унахад ээлтэй нөхцөлийг бүрдүүлэх боломжийг судлах,
- Буруу талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгслийн импортыг хязгаарлах асуудлыг судлах, цаг хугацааны хувьд хэзээнээс хэрэгжүүлэх боломжтой, үр дүнтэй эсэхийг судлах,
- Зөрчил гаргасан тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахыг байх арга үр дүнтэй эсэхийг судлах,
- Хотын төвийн хэсэгт автомашин гадаа огт зогсдоггүй болгох,
- Сургуулийн автобусыг түрээслэх аргаар шийдвэрлэх боломжийг судлах,
- Хотын төвд баригдах барилгуудад зогсоолын стандарт тогтоох,
- Төрийн алба хаагчдыг ажлын нэг өдөрт цахимаар ажиллуулбал үр дүнтэй эсэхийг судлах,
- Хотын төвийн гол замуудыг нэг урсгалтай болгох,
- Түгжрэлийн эсрэг санаачилга гаргасан иргэн, аж ахуйн нэгжийг урамшуулдаг тогтолцоог судлах,
- 1-р эгнээнд орхисон машины торгууль, шийтгэврийн орлогыг түгжрэлтэй холбоотой ажилд зарцуулдаг болох талаар судлах,
- Худалдааны төвүүдийн цагийг зөрүүлэх,
- Хувийн болон төрийн байгууллагын ажлын цагийг зөрүүлэх гэх зэрэг саналууд боломж, үр дүнтэй эсэхийг судалж тогтоох.