Өчигдөр зам тээврийн ослын улмаас нэг хүн НАС БАРЖЭЭ Өчигдөр зам тээврийн ослын улмаас нэг хүн НАС БАРЖЭЭ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 15, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Өчигдөр зам тээврийн ослын улмаас нэг хүн НАС БАРЖЭЭ

2021 оны 8 сарын 26

Arslan.mn

2021 оны 08 дугаар сарын 25-ны өдөр  Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын төвд нийт 336 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 249 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна. Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас Нийслэлд 2 хүн гэмтэж, 1 хүний амь хохирсон. Орон нутагт 2 хүн гэмтсэн.

Хүн гэмтсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл:
Нийслэлд:
      Гэмтсэн хүн:
-    Явган зорчигч-1
                 Ослын хэлбэр:
-    Гарцгүй-1
-    Явган зорчигч автомашинд мөргүүлэх -1
-    Мотоциклтой-1 
Орон нутаг:
      Гэмтсэн хүн:
-    Зорчигч-1
-    Явган зорчигч-1
Ослын хэлбэр:
-    Хоёр автомашин мөргөлдсөн-1
-    Явган зорчигч автомашинд мөргүүлэх -1

Гудамж замын хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцсон нийт 79 зөрчил илрүүлсний нийслэлд 63 орон нутагт 16 зөрчлийг илрүүлж учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлж ажилласан байна.

Нийслэл хотын авто замын түгжрэл саатлыг бууруулах, Хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан Нийслэлийн засаг дарга Улаанбаатар хотын захирагчаас дараах хоёр төрлийн захирамж шийдвэр гарсан байна. 
-    Энэ сарын 19-ны өдрийн А/642  дугаартай захирамжийн дагуу энэ сарын 28,29 нд тэгш сондгой буюу дугаарын хязгаарлалттай хөдөлгөөнд оролцуулах.
-    А/641 дугаартай  захирамжаар Энхтайвны өргөн чөлөө буюу баруун дөрвөн замаас зүүн дөрвөн замын хооронд автомашингүй өдрийг Чингэлтэй, Баянзүрх, Сүхбаатар дүүргүүдийн зарим авто замд хөдөлгөөний хязгаарлалт тогтоох, мөн тус өдөр 6 байршилд хичээлийн хэрэгслийн үзэсгэлэн худалдааг зохион байгуулахаар ажиллаж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
630203
0 эможи

keyboard_arrow_up