Өмнөговь аймагт 3.6, 4.9 магнитудын хүчтэй хоёр удаа газар хөдөллөө
2021 оны 8 сарын 26
Өчигдөр гурван удаагийн газар хөдлөлт бүртгэгджээ. ОБЕГ-аас өгсөн мэдээллээр Хөвсгөл аймгийн Ханх сумын Хороо багийн “Хачим” гэдэг газар өчигдөр 16:48 цагт 3.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. Иргэдэд чичирхийлэл мэдрэгдээгүй бөгөөд учирсан хохиролгүй тухай сумын Засаг дарга мэдээлсэн байна.
Мөн Өмнөговь аймгийн Сэврэй сумын Сайншанд багийн “Шургуул” хэмээх газар 18:11 цагт 3.6, Баян-Овоо сумын Харзаг багийн “Бударгана” гэдэг газар 20:51 цагт 4.9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ.
Сэврэй сумын нутагт болсон газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдээгүй бол Баян-Овоо сумынх бага зэрэг мэдрэгдсэн бөгөөд ямар нэгэн хохирол учраагүйг сумын Засаг даргын орлогч мэдээлэв.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
630205
0 эможи
Зочин
2021-08-26 13:57
гашуунсухайтад бага зэрэг мэдэгдсэн
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: