“АНДЛАЛЫН ӨРГӨӨ“-Г барьсан “ХОС САНАА“ ХХК 1.9 тэрбум төгрөгийг төрийн санруу шилжүүлсэн баримтыг дэлгэлээ
2021 оны 8 сарын 26
"Андлал өргөө" хөшөөг барьсан "Хос санаа" ХХК улсын төсөвт 1.9 тэрбум төгрөгөө шилжүүлжээ. Тодруулбал, өнөөдөр БОАЖ-ны данс руу шилжүүлсэн байна. Учир нь тус хөшөөг үргэлжүүлэх боломжгүй болсон тул улсыг хохиролгүй болгосон нь энэ юм. Барилгыг нураахад гарах төсвийг улсын төсвөөс гаргахгүй гэж БОАЖ-ын сайд мэдээллээ.
Мөн барилгын хог хаягдлыг устгах гэрээ хэлэлцээрийг хийсэн бөгөөд орон нутаг нь үүссэн хогийг бүрэн устгах юм байна. Харин дахин ашиглах төмөр болон хаягдлыг орон нутаг өөрсдөө шийдээд зохицуулах аж.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
630234
0 эможи
Эдийн засагч
2021-08-29 16:39
"Хос санаа" компани Энэ хөшөөг ямар өртгөөр барьсан бэ? Эсвэл энэ зүгээр л макет юмуу? 1.9 тэрбумаар хөшөө барьчихаад хэл ам гарангуут тэр мөнгийг нь улсад буцаагаад шилжүүлчихдэг ямар их мөнгө нь илүүдсэн компани вэ?
АРД
2021-08-26 18:23
ҮНЭН ҮҮ ЯМАР Ч БАЙСАН ГАЗРЫГ НЬ ЦЭВЭРЛҮҮЛЭЭД СЭРГЭЭН ЦЭЦЭГ НОГОО ТАРИУЛАХ ХЭРЭГТЭЙ ШОО.
Хос санаа
2021-08-26 15:52
Үнэхээр Хос санаа компани мөн юм болвол нэрийг нь дарах шаардлага байна уу? битгий шаа л даа
Зочин
2021-08-26 15:49
нэрийг нь нуугаад байгаа нь учиртай. Оюун эрдэнэ өөрөө шилжүүлсэн бх шүү.
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: