Сэтгэцийн өөрчлөлттэй иргэн жимсэнд яваад сураггүй алга болжээ
Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Эрхт тамч багийн “Эрхэтийн-Ар тогоот” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 120 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 90 км/-т иргэн Ц 08.20-ны өдрийн 10:00 цагийн орчим жимсэнд явганаар яваад сураггүй болсон тухай дуудлагыг 08.21-ний өдрийн 16:45 цагт хүлээн авсан.
Тус сумын Онцгой байдлын газар, Цагдаагийн хэсгийн алба хаагчид, Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, ар гэрийн хүмүүс иргэн Ц /45 настай, эмэгтэй, сэтгэцийн өөрчлөлттэй/-ыг энэ сарын 24-ны өдөр “Эрхэт-Ар тогоот” гэдэг газраас “Эрхэтийн хавцал” гэдэг газар хүртэл явганаар болон морьтойгоор 6 км-т эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 19:00 цагт түр зогсоосон.
Мөн энэ сарын 25-ны өдрийн 02:35 цагаас 08:00 цаг хүртэл цас орж цасны зузаан уулархаг газар 40-50 см, тал газар 20-30 см хүртэл цасан бүрхүүл тогтсон тул ар гэрийнхэнтэй нь зөвшилцөж эрэн хайх ажиллагааг зогсоосон.