Амны хөндийн урьдчилан сэргийлэх үзлэгийг 0-16 насны хүүхдүүдэд түлхүү үзүүлнэ Амны хөндийн урьдчилан сэргийлэх үзлэгийг 0-16 насны хүүхдүүдэд түлхүү үзүүлнэ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 15, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Амны хөндийн урьдчилан сэргийлэх үзлэгийг 0-16 насны хүүхдүүдэд түлхүү үзүүлнэ

2021 оны 8 сарын 28

Arslan.mn

Хичээлийн жил эхлэх гэж буйтай холбогдуулан Нийслэлийн Эрүүл мэндийн газраас Нийслэлийн шүд, эрүү нүүрний төвтэй хамтран шүд, амны хөндийн өвчний урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоо, эмчилгээний тусламж, үйлчилгээг зорилтот бүлгийн буюу 0-16 насны хүүхдүүдэд түлхүү үзүүлэхээр “Хүүхдийн шүдний аян”-ыг зохион байгуулж байна.

Тус аян нь наймдугаар сарын 25-наас есдүгээр сарын 25-ны хооронд үргэлжлэх бөгөөд дараах мэдээллийг эцэг эх, асран хамгаалагч нарт хүргэж байна. Үүнд:

  1.  0-16 насны хүүхдүүдэд цаг олголтыг түлхүү олгох буюу нийт цаг олголтын 70 хувийг эзэлнэ.
  2.  Цаг олголт нь зөвхөн цахимаар олгогдоно.
  3.  Dentalcenter.mn цахим хаягаар 20:00 цагт нэвтрэн орох эрх үүсэх ба үзүүлэх өдрийн өмнөх өдөр цагаа баталгаажуулна.
  4. Үзлэг хийх өдөр нь Даваа-Баасан гаригт 08:20-19:20 цагийн хооронд байна.

Эрүүл мэндийн даатгалын тухай шинэчилсэн тогтоолд заасны дагуу хүүхэд тус бүр жилд гурван удаа амны хөндийн тусламж, үйлчилгээг авах эрхтэй юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
630295
0 эможи

keyboard_arrow_up