САЙН МЭДЭЭ : Өчигдөр Замын-Үүд боомтоор сүүлийн нэг жилийн хугацаан дахь хамгийн их АЧАА ТЭЭВЭРЛЭЛТ ОРЖ ИРЛЭЭ САЙН МЭДЭЭ : Өчигдөр Замын-Үүд боомтоор сүүлийн нэг жилийн хугацаан дахь хамгийн их АЧАА ТЭЭВЭРЛЭЛТ ОРЖ ИРЛЭЭ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 15, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

САЙН МЭДЭЭ : Өчигдөр Замын-Үүд боомтоор сүүлийн нэг жилийн хугацаан дахь хамгийн их АЧАА ТЭЭВЭРЛЭЛТ ОРЖ ИРЛЭЭ

2021 оны 8 сарын 30

Arslan.mn

Дэлхий нийтээр цар тахлын улмаас ачаа барааны тээвэрлэлт удааширч, бөөгнөрөл үүсээд байсан. Монгол Улсын Засгийн газраас Замын-Үүд дэх нөхцөл байдлыг сайжруулахаар ажлын хэсэг томилсон билээ. Тэгвэл Замын-Үүдийн хилийн нөхцөл байдал өдрөөс өдөрт сайжирч, өчигдөр буюу наймдугаар сарын 30-ний өдөр боомтоор 198 ачаа тээврийн авто машин орж иржээ. Энгийн цар тахалгүй үедээ өдөртөө 150 орчим ачаа тээврийн машин орж ирдэг байсан бол Ковидын үед энэ жиллийн хамгийн өндөр авто машин тээвэрлэлтэнд хүрсэн байна. 

Түүнчлэн манай улс түүхэндээ анх удаа өргөн төмөр замаар хамгийн их буюу 88 ачаа тээврийн галт тэргээр ачаа барааг өчигдөр мөн татан авсан байна. 

Дээрх импортын тоо мэдээлэл нь сүүлийн нэг жилийн хугацаан дахь хамгийн өндөр үзүүлэлт болоод байгаа юм. Мөн өнгөрсөн долоо хоногоос Экспорт 100-аас 140 авто машин болтолоо өсөөд байна хэмээн Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах газраас мэдээлэв.

Цар тахлын эсрэг авч хэрэгжүүлж буй арга хэмжээний нөлөөгөөр сүүлийн жил гаруйн хугацаанд тодорхой боомт, хотод ачаа барааны бөөгнөрөл үүсээд буй. Үүнийг шийдвэрлэхээр холбогдох албаныхан Замын-Үүд боомтод ажиллаж байгаа билээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
630312
0 эможи

Jolooch nar
2021-08-31 15:57
Bignii medexiin xeregtei ym orj irdeggvi sh de dandaa hujaagiin xubi xvn hiisen xognuud ... mongoldoo bvgdiig ni xiij bolno ene bvhnii tsaana toriin tolgoi buruu ajillaj bna
Ач
2021-08-30 11:32
Ийм их ачаа чирч ирэх ямар хэрэг байнаа? Бүгдийг дотооддоо үйлдвэрлэж улс орноо хөгжүүлдэггүй өнгөрсөн нийгмийн завхарсан коммунистуудын хийж байгаа урагшгүй, бүтэлгүй ажил. Баярлаад баясаад байх юм алга даа үхэр монголчууд аа.
keyboard_arrow_up