Сураггүй болсон иргэний унаж явсан морийг үхсэн байхыг олжээ Сураггүй болсон иргэний унаж явсан морийг үхсэн байхыг олжээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 15, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Сураггүй болсон иргэний унаж явсан морийг үхсэн байхыг олжээ

2021 оны 8 сарын 30

Arslan.mn

Хөвсгөл аймгийн онцгой байдлын газарт Шаргын голд хүн осолдсон тухай дуудлага мэдээлэл ирүүлжээ. 

Тодруулбал, Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Хоолойн зах багийн “Шаргын голын-Эх” гэдэг газарт /аймгийн төвөөс хойд зүгт 320 км-т, сумын төвөөс хойд зүгт 50 км-т/  наймдугаар сарын 19-ний өдрийн 17:00 цагийн орчим иргэн Б морьтой “Шаргын гол”-ыг гатлахдаа живсэн тухай мэдээлэл хүлээн авсан байна.

Улмаар орон нутгийн иргэд эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, наймдугаар сарын 20-ны өдрийн 11:00 цагт осол болсон газраас таван км-ийн зайд голын эргээс осолдсон иргэний унаж явсан морийг нь үхсэн байсныг олжээ. 

Гэвч морины эзнийг олоогүй тул аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах салбарын алба хаагчид эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлэн зохион байгуулж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
630313
0 эможи

keyboard_arrow_up