456 хүнд 8 тэрбум төгрөгийн хохирол учруулсан “НАРНЫ ХҮҮ САРНЫ ОХИН“ компаний захирлыг өнөөдөр шүүнэ 456 хүнд 8 тэрбум төгрөгийн хохирол учруулсан “НАРНЫ ХҮҮ САРНЫ ОХИН“ компаний захирлыг өнөөдөр шүүнэ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 15, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

456 хүнд 8 тэрбум төгрөгийн хохирол учруулсан “НАРНЫ ХҮҮ САРНЫ ОХИН“ компаний захирлыг өнөөдөр шүүнэ

2021 оны 8 сарын 30

Arslan.mn

400 гаруй хүнд 8 тэрбум гаруй төгрөгийн хохирол учруулсан "Нарны хүү, Сарны охин" ХХК-ийн захирал Д.Гүрсоронзод холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр болно.

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг /Гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн/-г тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад /Хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан/ заасан гэмт хэрэгт холбогдуулан Д.Батбаяр, Д.Гүрсоронз, Д.Одгэрэл нарт яллах дүгнэлт үйлдээд байгаа юм.

Тодруулбал, нийт 456 иргэнд 8.644.301.580 /найман тэрбум зургаан зуун дөчин дөрвөн сая гурван зуун нэг мянга таван зуун наян/ төгрөгийн хохирол учруулаад байгаа юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
630327
2 эможи

баяр
2021-08-31 21:13
Муу заллингуудг насаар н хорь бүх хөрнгийн хураагд
Co
2021-08-31 11:24
Coinii 4 luivarchid udahgui ingeed medeegeer yawah baihdaa
keyboard_arrow_up