Л. Халтар сайдын зүтгүүлсэн УБТЗ-ын ГУРВАН ЭРХЭМ Оросын талд ГОЛОГДЖЭЭ Л. Халтар сайдын зүтгүүлсэн УБТЗ-ын ГУРВАН ЭРХЭМ Оросын талд ГОЛОГДЖЭЭ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 15, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Л. Халтар сайдын зүтгүүлсэн УБТЗ-ын ГУРВАН ЭРХЭМ Оросын талд ГОЛОГДЖЭЭ

2021 оны 9 сарын 01

Arslan.mn

Монгол, Оросын хамтарсан “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн дарга Д.Жигжиднямаа өнгөрөгч 7-р сард хүнд өвчний улмаас нас барсан. Гэвч түүний оронд томилох хүнийг өнөөдрийг болтол Оросын талтай хамтран шийдэж чадаагүй байна.

Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтарын зүгээс удаа дараалан “УБТЗ”-ын даргад Ц.Хүрэлбаатар, Б.Даваасүрэн, Г.Сэрээнэндорж нарын гурван хүн санал болгосон ч Оросын тал зөвшөөрсөнгүй. 

Учир нь дээрх гурван нэр дэвшигчийг ажлын туршлага хангалтгүй, авлига албан тушаалын хэрэгт нэр холбогдож байсан зэрэг үндэслэлүүдээр татгалзсан байна.

Ц.Хүрэлбаатар нь УБТЗ-ын Нийгмийн асуудал хариуцсан Замын орлогч дарга, Г.Сэрээнэндорж нь УБТЗ-ын  ерөнхий инженер, харин Б.Даваасүрэн нь УБТЗ-ын Зорчиг тээврийн албаны даргаар ажилладаг эрхмүүд юм.

“Улаанбаатар төмөр зам” ХНН бол хоёр улсын хамтарсан компани учраас түүний удирдлагыг Монголын тал дангаараа шийдэхгүй. Тэгээд ч Л.Халтар сайдтай зөвшилцөж чадахгүй тохиолдолд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн санал болгосон хүнийг дэмжих хувилбар ч байж болох талтай ажээ. 

Санал болгосон гурван нэр дэвшигчийн алийг нь ч хүлээж аваагүй учраас одоо дөрөв дэх хүнийг нэр дэвшүүлнэ. Тэр хүн нь Оросын тал хүлээн зөвшөөрөхүйц ажлын дадлага туршлагатай, хамт олны дунд нэр хүнд сайтай байхаас гадна Монгол Оросын “УБТЗ” ХНН-ийн ойрын үеийн том төсөл, зорилтуудыг хэрэгжүүлэх хэмжээний мэдлэг чадвартай хүн байхыг шаардаж байна.

Монголын нутгаар дамжин өнгөрөх газын хоолой, Баруун чиглэлийн төмөр зам, хос төмөр замын төслүүдийг хөдөлгөж чадах хүнийг л Оросын тал хүлээн зөвшөөрөх ажээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
1
630425
7 эможи

Зочин
2021-09-04 15:33
Luvsan darga Batmunh darga nar bas bish shuu achaa teeveriin asuudaliig shiidej chadahgui huviin sonirholtoi darga nar
Туяа
2021-09-04 14:48
Нямжаргал дарга жинхэнэ удирдагч хүн дээ
Зочин
2021-09-04 09:10
Нямжаргал гэдэг хүн Замын дарга хийж чадахгүй шүү дээ
Г.ганболд
2021-09-03 19:47
Убтз ын олон жил удирдах албан тушаалд ажиллаж байгаа гадна дотны улсуудтай харилцаж явсан удирдагч ба шүү дээ ажил төрөлдөө мэдэх ийм хүнээ санал болгож болно шүү дээ сайд халтар хувийн эрх ашгийг бодож ба
hi
2021-09-03 09:36
Төмөр замд замын аж ахуйн албаны Нямжаргал гэж жинхэнэ удирдагч хүн байдаг
Зочин
2021-09-03 01:17
Аштайв дээ.Дэлхий нийтээрээ манай дээдчүүлээс илүү биднийг мэддэг нь яамай даа.Монгол талаас хүн тавьсанаас мануухай босгосон нь дээр.Ядаж л түмний хөрөнгийг идэж ууж үрэхгүй.
Зочин
2021-09-02 19:03
Оросын талын санал болгосон хүнийг л дэмжээч. Монголын талаас санал тавихлаар л ашиг сонирхол ихтэй эвгүй гаруудын нэр яваад байх юм
З
2021-09-02 15:39
ХҮРЭЛБААТАР НЬ ХЭРЭГГҮЙ ЭЭ. АЖЛЫН ТУРШЛАГА ХАРВААС БАЙХГҮЙ.ЗОХИОН БАЙГУУЛАЛТ МУУТАЙ ХАРАГДДАГ.
porn
2021-09-02 07:21
sereenen dorj bolio oo boli. zavaan amitan
Иргэн
2021-09-01 21:32
Сэрээнэндорж яааг тохирно орос ямар хамаатай юм эзэн нь хүнээ мэдэж эрэг нь усаа хашдаг юм энэ хүнийг хэзээ ашиглах гэж сургасан юм бэ
Зочин
2021-09-01 20:58
Ч. Ганзариг гэдэг хүнийг орос өөрөө санал болгосон
keyboard_arrow_up