Танхимаар хичээллэх сурагчдын эцэг эх болон асран хамгаалагчийн хүлээх НАЙМАН ҮҮРЭГ
2021 оны 9 сарын 01
Цар тахлын үед танхимын хичээл эхэллээ. Энэ үед эцэг эхчүүд болон асран хамгаалагчид хүүхдээ коронавирусийн халдвараас сэргийлэх үүрэг хүлээж буйг ГБХЗХГ-аас санууллаа.
- Амны хаалт /өдөр бүр 3ш/, хуурай нойтон сальфетка, хүүхдийн биеийн онцлогт тохирсон гар ариутгагчийг өдөр бүр бэлтгэж явуулах
- Амны хаалтны гадуур нүүрний халхавч хэрэглэж хэвшүүлэх
- Хичээлд ирэхийн өмнө хүүхдэдээ шим тэжээлтэй, халуун хоол цай идүүлэх
- Хүүхдийнхээ биеийн байдлыг тогтмол ажиглаж өвдсөн шинж тэмдэг илэрвэл, эсвэл гэр бүлийн хэн нэгэн гишүүн өвдсөн, ойрын болон дам хавьтал болсон бол сургууль руу явуулахгүйгээр ДУБ-д мэдэгдэж, эрүүл мэндийн байгууллагад яаралтай хандах.
- Хичээлийн хэрэглэгдэхүүн болон бусад эд зүйлсийг нь бэлдэн өгч, ариутгах, бусдад дамжуулахгүй байх
- Сургууль дээр маск авч хоол хүнс идэх хориотой тул хүүхдэдээ сайтар сануулан хэлэх.
- Эцэг эх, асран хамгаалагч нь хичээл орох, тарах үед сургууль руу нэвтрэхгүй байж хүүхдээ сургуулийн хашааны хаалганаас явуулах, хүлээж авах
- Танхимын хичээлийн хуваарьтай танилцаж, “ГЭР - СУРГУУЛЬ - ГЭР" маршрутыг мөрдүүлж, олон хүн цугласан газраар явуулахгүй байх үүрэгтэй.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
630440
1 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: