Япон улсын буцалтгүй тусламжаар Файзер вакцины 333 МЯНГАН тун вакциныг хүлээн авлаа Япон улсын буцалтгүй тусламжаар Файзер вакцины 333 МЯНГАН тун вакциныг хүлээн авлаа
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 15, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Япон улсын буцалтгүй тусламжаар Файзер вакцины 333 МЯНГАН тун вакциныг хүлээн авлаа

2021 оны 9 сарын 02

Arslan.mn

Өчигдөр буюу есдүгээр сарын 1-нд Pfizer/Biontech вакцины 12 дахь удаагийн татан авалтаар 333,450 тунг Монгол Улс хүлээн авчээ.

Ингэснээр Монгол Улсын Засгийн газар ба Pfizer Inc (Pfizer/Biontech) компанийн хооронд байгуулсан гэрээний дагуу нийлүүлэх 2.5 сая тун Pfizer/Biontech вакцинаас 1,373,430 тунг аваад байна.

НҮБ-ын Хүүхдийн Сан болон Япон Улсын ЭСЯ хооронд байгуулсан “КОВИД-19 цар тахал болон нийгмийн эрүүл мэндийн онцгой байдлын үеийн чадавхийг бэхжүүлэх” төслийн гэрээний дагуу Японы засгийн газрын буцалтгүй тусламжаар 2.35 сая тун вакцины худалдан авалтыг санхүүжүүлж байгаа билээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
630490
0 эможи

keyboard_arrow_up