Л. ХАЛТАР: УБТЗ-ын даргад дэвшүүлсэн ГУРВАН ХҮНИЙГ ямар шалтгаанаар зөвшөөрөөгүйг Оросын тал хэлээгүй
2021 оны 9 сарын 02
Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтарын зүгээс удаа дараа “УБТЗ”-ын даргад Ц.Хүрэлбаатар, Б.Даваасүрэн, Г.Сэрээнэндорж нарын гурван хүн санал болгосон ч Оросын тал зөвшөөрөөгүй.
Харин ямар шалтгааны улмаас тус гурван эрхмийг Оросын тал хүлээн зөвшөөрөөгүй талаар Л. Халтар сайдаас тодруулахад тэрбээр:
“Надад одоогоор ямар ч мэдээлэл алга. Өмнө Б.Даваасүрэн, Г.Сэрээнэндорж нарыг санал болгосон ч зөвшөөрөөгүй. Харин гурав дахь удаагаа УБТЗ-ын орлогч дарга Ц. Хүрэлбаатарыг санал болгосон. Одоогоор ямар ч хариу алга” гэлээ.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар дээрх гурван эрхэм ажлын туршлагагүй, авлига, албан тушаалын хэрэгт нэр холбогдсон тул Оросын тал хүлээн зөвшөөрөөгүй хэмээж байгаа юм.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
2
2
630493
4 эможи
Зочин
2021-09-03 01:41
Ман аас ч. Ганзориг энэ хүн төмөр замыг битгий хэл улсаа ч өөд авч явж чадна
Батхүүтэй холбоогүй бхад хамтатгаад хэлмэгдүүллээ
Ганзоригийн толгойг улсын эрх ашгийн төлөө ашиглах хэрэгтэй
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: